Ep 6

409 40 0
                                    

" Нана"

" Намайг санасан уу ? хонгор минь"

Өнөөх бүсгүй хормогч зүүсэн чигтээ гал тогооноос гүйх шахам гарч ирэн Жонгүгийн хүзүүгээр тэврэн уруул дээр нь шоб хийтэл үнсэхэд Жонгүг ч мөн адил инээмсэглэн бэлхүүсээр нь тэвэрлээ.

Тэгтлээ их хайрладаг бүсгүй нь энэ эмэгтэй байж.

Тэр хоёрын байдлын харсан даруйдаа өөр тийш ширтэн уруулаа хазлахад залуус мөн адил хоолойгоо засан цуварсаар цааш оров.

Тэхён мөрнөөс минь тэврэн дагуулсаар тэр хоёрыг орхин явахдаа " Хосуудыг үлдээх хэрэгтэй биз дээ " хэмээн чихэнд минь шивнэхэд би чимээгүйхэн толгой дохив.

Бүгд хоолны ширээ тойрон суух агаад бие биелүүгээ харц шидэлцэн сууж байтал удалгүй Жонгүг болон түүний хайрт хөтлөлцсөөр орж ирж дараагаар нь Нана өөрийн бэлтгэсэн хоолоо аягалахаар зэхэв.

Хэтэрхий өндөрт байрласан шүүгээнээс таваг авахаар гараа сунгасан ч харамсалтай нь хүрэхгүй тул Жонгүг инээд алдан толгой сэгсэрсээр Нанагийн ард зогсон түүнд туслана.

Иймэрхүү зүйл кинон дээр л гардаг гэж бодож байлаа. Амраг хосуудын романс.

" Хүрэхгүй юм байж ахаасаа тусламж гуйж болохгүй байна уу " хэмээн Жонгүг Нанагийн үсийг сэгсийлгэн бэлхүүсээр нь тэврэн мөрөн дээр нь толгойгоо тавихад

" Хөөе, битгий саад болоод байлдаа. Залуус хараад байна " хэмээн Нана инээд алдан мөрөө сэгсрэн түүний тэврэлтээс бултахыг хичээж байх бол би чимээгүйхэн хосуудыг ширтэн Жонгүгийн ар нуруу болон жаргалтай нь аргагүй ярих хоолойг нь сонсож байлаа.

Ким Хару чи үнэхээр өрөвдөлтэй юм.

Жин " Хоёроо та хоёр ядаж энэ зүйлээ биднийг байхгүйд хийж болохгүй юу " хэмээн шоглох маягтай асуухад Нана түүний өмнө аягатай будаа тавин

" Таныг атаархаад ингэж хэлж байгааг мэдэж байгаа болохоор чадахгүй нь дээ. Бид хоёрын сайн харж ав " гэсээр Жонгүгийн цээжээр гараа оруулан энгэрт нь наалдахад урьдын адил санааширхаас өөр хийж чадах зүйл байсангүй.

" Харж ав гэнэ үү " хэмээн Хусог амандаа бувтнах шахуу Нанагийн хэлсэнийг дуурайхад түүний хажууд сууж байсан Жүүн тохойгоороо нудран чимээгүй бай гэж сануулж байгаа харагдав.

Хоолны ширээнд Жонгүг Нана хоёрын бие биедээ хаях сээтэн үргэлжилэхийн зэрэгцээ сэрээ савх хоршин дуугарч хааяахан залуус үл солилцоно.

Seven love story: The Lost Star || JJKWhere stories live. Discover now