Ep 7

391 41 2
                                    

Тэрхэн мөчид бид гурвын дунд таагүй нөхцөл бүрэлдэж би Юнгигийн ар нуруунд нүүрээ шигтгэх шахам зогсож байтал өнөөх бүсгүйн дуу цуурайтаж эхлэв.

Нана шатаар бууж ирсэн даруйдаа түүний нэрийг дуудан гүйж ирэн Жонгүгийн бэлхүүсээр гараа оруулан тэвэрсээр " Хайр аа ямар эрт сэрчихсэн юм " хэмээн туних маягтай түүнд эрхлэхэд Жонгүг бүсгүйн гаран дээр өөрийнхөө гарыг тавин

" Нойр хүрэхгүй байсан юм аа. " гэж товчхон хариулт хэлэн надлуу юу ч өгүүлэхгүй хоосон харцаар ширтэж эхэллээ.

Нана түүний гарнаас чирэн гал тогоо руу дагуулан ороход Жонгүг дуртай дургүй түүний алхаанд тааруулан хөлөө зөөж ядна.

" Юнги "

Тэрээр эргэж харан надлуу өрөвдсөн харц шидлэн хэлэх зүйлийг минь хүлээж байгаа бололтой халаасандаа гараа хийн зогсоно.

" Яагаад тэгэж хэлсэн юм " гэхэд Юнги мөрөө хавчин " Чамд тусламж хэрэгтэй юм шиг санагдаад тэгэж хэлсэн юм. Өөр юм байхгүй "

Юнги түрүүлэн урд минь алхсаар гал тогоо руу зүглэвэл би ардаас нь чимээгүйхэн даган газар ширтсээр алхан дотогш ороход залуус аль хэдийн тус тусын суудлаа эзэлсэн  харагдана.

Намайг харсан даруйдаа залуус урьдын адил нүүр дүүрэн инээмсэглэн мэндэлж байсан ба зарим нь одоог хүртэл нойрмог байгаа бололтой дуниартсан байлаа.

Хусог сандлаа налан эвшээсээр " Шартаж үхлээ " гэхэд Жин инээд алдан " Хэр их уусан гээд ингээд байгаа юм. Аахх ганцхан хундага юм уучихаад "

Хусог " Заза чимээгүй ууж чаддаггүй л хүн байгаа биз. Тэгвэл Жиминийг хар даа байдгаараа нүүр ам нь бүлцийчихсэн байгаа биз дээ " гэсээр хуруугаараа түүн лүү заахад Жимин тоосон шинжгүй гөлрөн сууна.

" Чи уйлчихсан юм уу, уг нь хатуу юм уусан ч гэсэн арай ийм байдаггүй юмсан " хэмээн Намжүүн санаа зовсон байртай хэлэхэд Жин түүний урд халуун шөлөө тавихдаа тохойгоороо нударвал Жүүн ямар нэг зүйл санасан байртай уруулаа хазлав.

" Аах залуусаа битгий ийм царай гаргаад байлдаа " гэсээр хажууд суугаа Тэхёны хүзүүгээр гараа оруулан мөрөн дээр нь товшиход Тэхён залхсан байртай түүний гарыг түлхэн " Жонгүг чи юу ч мэдэхгүй байж хааяа амаа хамхиж болохгүй юу, энд байгаа ганц жаргалтай хүн нь чи л байна. Яагаад гэвэл чамд бүх зүйл байгаа болохоор " хэмээн хатуухан хэлэн ширээнээс өндийн гараад явчихав.

Seven love story: The Lost Star || JJKWhere stories live. Discover now