Ep 3

449 31 0
                                    

Хар шилэн цонхны цаанаас долоон залуусын зурагтай самбар барьсан олон арван шүтэн бишрэгчдийн хоолой цуурайтахын зэрэгцээ зураглаачдын барьсан камерны гэрэл гялсхийн үзэгдэж байв.

" Зүгээр дээ, бид чамайг хамгаалах болохоор санаа зоволтгүй " хэмээн Намжүүний урам өгөх үгс болон залуусын зоригтой бөгөөд шийдэтгий харц бага ч болтугай сэтгэлийг минь тайвшруулж байв.

Удалгүй машины хаалга онгойн эхнээсээ цувран гарч хамгийн сүүлд Жонгүг буун удалгүй гарнаас минь түшин буулгахдаа " Сандрах хэрэггүй дээ. Би хажууд чинь байгаа болохоор юунаас ч битгий ай" хэмээн чихэнд минь шивэгнэхэд хариу болгон хөнгөн инээмсэглэхэд тэрээр атгасан гараа чангалан хажуудаа хөтөлсөөр олны дундуур эгцлэн алхав.

" Жон Жонгүг та найз бүсгүйгээ хоёр жил нуусан ч гэнэтхэн олонд танилцуулах болсон шалтгаан чинь юу вэ ?"

" Таны кареэрт энэ бүхэн нөлөөлөхгүй гэж бодож байна уу? Эсвэл энэ бүхнийг анхнаасаа төлөвлөн KPop ертөнцийг орхихоор шийдсэн хэрэг үү ?"

" Дэлхийн өнцөг булан бүрт байгаа шүтэн бишрэгч нартаа хандаж үг хэлэхгүй юу ?"

"Жон Жонгүг та асуултанд хариулаач " хэмээн гартаа микрофон барьсан сэтгүүлчидийн эцэс төгсгөлгүй асуулт үргэлжлэхийн зэрэгцээ хуран цугласан фэнүүдийн бухимдсан хоолой хоршин цуурайтаж байв.

Компаниас гаргаж өгсөн хар хослол бүхий хамгаалагчид нисэх онгоцны буудал дээр үймэх олноос тусгаарлахыг хичээж байвч арми нарын уур бухимдал, үзэн ядалт , гомдол цөхрөлдөө идэгдсэн тэр их хүчийг давж гарахад хүндрэлтэй аж. Жонгүгийн нуруунд нүүрээ нуух шахам биеэ хавчин явж  байтал хүчтэй түлхэлт биед минь мэдрэгдэн урагш унах нь тэр.

Камерны дуу улам тод сонсогдон гэрэл гялбахтай зэрэгцэн хуран цугларсан олон тойрог маягтай намайг тойрон зогсож атаархал хорсол, сөрөг энерги шингэсэн үгсийг хайр найргүй цацаж эхлэв.

" Ха Ру " хэмээн самгардасан хоолойгоор нэрийг минь дуудан нүд нь томорсоор доош суух ба царайнд нь илт санаа зовсон төрх тодоор илэрч " бурхан минь гэмтээгүй биз, алив" гэсээр гараа сунгах үед нь эргэлзэлгүй түүний дулаахан гарнаас барин хүйтэн шалнаас өндийх гэтэл санасанаар болсонгүй.

" Ааах, өвдөж байна " хэмээн хөлөө барин суухад тэрээр хэсэг яах ёстойгоо үл ойлгож байснаа гадуур өмссөн хүрмээрээ хөлийг минь хучин хөнгөхөн өргөсөөр " Бүгд миний буруу, жоохон л тэвччих " гэхэд өвдөлтөндөө үл ялиг зовиурлаж байсан ч түүний энэ төрх таалагдаж байв.

Seven love story: The Lost Star || JJKWhere stories live. Discover now