Ep 14

460 43 4
                                    

Жонгүг

Бүдэгхэн цэнхэр гэрэлтэй өрөөндөө нэг гараа толгойныхоо ард дэрлэн тааз ширтэн хэвтэх агаад саяхан Юнги ахад цохиулсанаас болж сэтэрсэн уруул минь чимчигнэсээр. Элдэв бусын олон зүйл бодогдон унтаж чадсангүй хий дэмий орондоо хөрвөөсөөр байтал нэг л мэдэхэд үүрийн ягаан туяа цонх тогшиж байв.

Магадгүй би түүнд хэтэрхий хатуурчихсан бололтой. Дотор байсан бүх уур гомдлоо ямар ч гэм буруугүй Харуд гаргаж түүний өөдөөс хашхичаж бүр ч болоогүй түүнийг алдаа хэмээн цоллож явдалтай хүүхэн шиг үзчихсэн шүү дээ. Тэр үед өөрийн мэдэлгүй эдгээр үгс урсчихсан ч ... Үгүй ээ тэр яагаад буруугүй гэж. Нана бид хоёрын салах шалтгаан Хару атал тэр байгаагүй бол бид...

Бас л үгүй юм байна.

Би яагаад бусдаас буруугаа хайгаад өөрийгөө цэвэрхан авч үлдэх гээд байгаа юм бэ? Өөрийн алдаагаа ухамсарлаж хариуцлагаа хүлээж чадна гэж боддог ч цаг нь ирэх мөчид би энэ бүхнийг өөрөөсөө түлхчихнэ гэж санасангүй.

Нэгэнтээ нойр гээч зүйл аль хэдийн үргэчихсэн байсанд босохоор зэхэн өрөөнөөсөө гарлаа. Саарал коридороор явсаар доош буухаас өмнө Тэхёний өрөөний хаалга хагас онгорхой байсанд тэрхэн агшинд Тэхёнтай ярилцах хэрэгтэй байх , бодлыг минь сонсох ч юм билүү хэмээн бариулнаас атгасан ч түүнийг өнөөдөр дормд байхгүй байгааг санав.

Нүдний минь өмнө Харугийн дүрс тодрон үзэгдэж эхэллээ. Тархи минь түүнийг тайван орхи хэмээн ятгасаар байсан ч сэтгэл минь дотогш ор хэмээн ардаас түлхэнэ.

Би аажуухан алхсаар дэргэд нь очин түүнийг сэрээчихгүй юмсан хэмээн болгоомжилсоор сая л нэг юм дэргэд нь суув. Түүний нүд хэтэрхий их уйлсанаасаа болж бүлцийтлээ хавдаж , уруул нь хатсан байлаа. Би санаа алдсаар түүний тайван нойрсох төрхийг ажиглан " Энэ бүсгүйн хайрыг би хүртэх эрхтэй гэж үү ?" хэмээн өөрөөсөө асууна.

Хариулт олдсонгүй...

Тоо томшгүй удаа үл тоож, намайг гэх хайрыг нь хөсөр хаяж ,сэтгэлийг нь шархлуулж байсан ч яг л урьдынх шигээ нэг л байрандаа намайг хүлээсээр хайрласаар байгаа энэ эмэгтэй. Өөрийг нь хайрлахгүйг мэдэх хэрнээ бууж өгөхгүй мунхаг эмэгтэй. Чухамдаа түүнийг ингэтэл нь өөрчилсөн зүйл хайр байх. Мянга мянган мэдрэмжийг бэлэглэх ч эцсийн мөчид өндөрт нисэж байснаа огцом газардах эсвэл үүлэн дээр хөвөх энэ хоёр л мэдрэмж дээр төгсөнө.

Үнэндээ надад хэн нэгнийг хайрлах зориг бас итгэл хараахан алга. Нанагаас салсны дараа бүх зүйл орвонгоороо эргэж тэнгэр хөмрөөд ирэв үү гэлтэй солиорох шахаж билээ. Бидний салах шалтгаан Хару хэмээн бодох төдийд хамаг уур бухимдал дотор минь ассаар түүнийг үзэн ядаж харахаас ч дургүй хүрж байсан.

Seven love story: The Lost Star || JJKWhere stories live. Discover now