Ep 11

398 36 2
                                    

Хаалга онгойх чимээ болон залуусын пижигнэх дуунаар сууж байсан буйдангаасаа огло харайн өндийж тэднийг угтаж авах эсэхтэй эргэлзэнэ. Хий дэмий холхинох зогсож байтал залуус цуварсаар том өрөөнд орж ирэв.

" Юнги хён, Хару энд байна шүү " хэмээн Жимин цээлхэн хоолойгоороо хашхичан мөрөөр минь тэвэрсэн чигтээ зогсож байтал хамгийн сүүлд Юнги орж ирэх нь тэр. Би Жиминээс мултаран газар ширтсэн чигтээ явсаар " Цүнхэнд минь орчихсон байна " хэмээн гартаа барьсан хэтэвчээ сунгалаа.

Юнгигийн гар хэтэвчний нөгөө талаас барив уу үгүй юу тэднийг орхин үг хэлэх завдалгүй дээд давхарт гарсаар хүндхэн санаа алдана.

" Ичиж үхмээр юм аа, яаж Юнгигийн царайг харна аа " гэсээр өрөөндөө орон , орон тээрээ тийчигнэсээр" Тэгэхээр тэр нууц захидалын эзэн Юнги байж ээ"

••• •••

Сургуулийн коридорт хэн нэгний нарийхан хоолой цуурайтан " Хару " гэсээр хашхичан дэргэд минь ирэн амьсгаагаа дарах гэж хичээж байлаа. Би инээд алдан цүнхнээсээ түлхүүр гаргангаа " За юу болсон болоод ингэж сандраад байгаа юм " гээд Сува руу харан инээмсэглэхэд тэрээр

" Өнөөдөр захиа ирсэн биз дээ " гэсээр асуултанд минь хариулалгүй мишээсээр " Бурхан минь энэ захиануудыг унших гэж хамаг хурдаараа гүйчихлээ , за алив ээ хурдал " хэмээн гараа ташаандаа тулан шүүгээгээ онгойлгохыг шаардана.

Түүний улаа бутарсан царайг харан шоолонгүй инээмсэглэсээр түлхүүрээ эргүүлэх үед " Өнөөдөр ч бас ирсэн болов уу " гэх асуулт дотор минь эргэлдэж эхэллээ.

" Ямар романтик залуу гэхээрээ ийм байдаг байна аа " гэсээр надаас өрсөн захиадлыг аван эргүүлж тойруулсаар " ахх, үнэхээр нууц ноёнтон бололтой " гээд хөмсгөө өргөхөд

" Харин тийм байгаа биз " гэсээр ягаан дугтуйтай захиадлаа шүүрэх шахам авахад Сува хошуугаа унжуулан " Битгий харамлаад бай. Би угаасаа наад захианы эзэнг чинь сонирхохгүй байна. Тэглээч би өөр хүнд сайн " гэсээр хэлээ гаргав.

" Заа , чи угаасаа л царайлаг гэсэн хүн болгонд нүд унагаж явдаг биз дээ " хэмээн түүнийг цаашлуулахад Сува доороо дэвхцэн " Энэ удаагийнх үнэхээр жинхэнэ . Дээд ангийн нэг ахыг харахаар бүр галзуурах нь ээ . Ахх бүр хайр шүү " гэсээр хоёр гараа урдаа барин хачин царай гарган инээмсэглэнэ.

Seven love story: The Lost Star || JJKWhere stories live. Discover now