Шинэ вирусын судалгаа хийгээд өнөөдөр нилээд завгүй өнгөрлөө. Ажил тарах цаг болчихсон ч би суусаар л. Хаалга тогшин И туслах орж ирээд
- Захирлаа би ингээд явлаа шүү. Хийлгэх юм байгаа юу
- Аан байхгүй ээ. Одоо чи харьдаа, оройтчихно
Удаан суусан болохоор хүзүү ч хөшөөд эхэллээ. Хаалга онгойн Сэүн орж ирлээ.
- Чи яваагүй байсан юм уу?
Сэүн - Тийм ээ. Чи одоо завтай байна уу
- Ммм. Одоохон дууслаа. Яасан?
Сэүн - Хамт хоолонд орох уу. Бас чи надад яагаад эрэгтэй хүнтэй хаст амьдарч байгаагаа хэлэх хэрэгтэй гээд нухацтай царайлна.
- Аан. Сүртэй юм. Заза би ч өлсөөд байсан юм. Гарцгаая
Бид дуртай хоолоо захиалан идэцгээх ба тэр нээх удсангүй хоолоо дуусгачихлаа. Би ч их хоол захиалсан болохоор дуртай нь аргагүй иднэ.
Сэүн - За одоо надад тайлбарлаадах
- Хоол ч тайван идүүлчихгүй юм аа гээд болсон бүгдийг яриад өглөө. Гэхдээ түүнтэй унтсанаа хэлээгүй л дээ. Хамгийн анхныхыг нь. Дараагийнхийг нь энэ муугаас болсон шд. Гэхдээ л сайхан байс...түй түй. Ийм юм бодохоо боль Сура. Чи түүнийг мартах ёстой.
Сэүн- Аяаяа. Чи тэглээ гээд эр хүнтэй хамт амьдарч болохгүй...яахуу чамд ч муу юм болохгүй л дээ. Гэхдээ л
- Чи муу надад санаа зовохгүй юм байж, шал танихгүй хүндээ санаа тавьж байгаа юм уу. Нөхрийн чанар танигдана гэж гэхэд тэр гэмгүй инээснээ гараа миний нүүр лүү сунгаад уруулыг минь арчлаа. Энэ яаж байгаа юм бол. Намайг үнсэмээр санагдсан юм байх даа.
- Я-яагаад байгаа юм
Сэүн - Чи л өөрөө чамд санаа тавихгүй байна гэхээр нь санаа тавьж байна. Цэвэрхэн идэж бай л даа. Аман дээр чинь будаа наалдчихаж.
- ммм...баярлалаа гээд эв хавгүйхэн инээлээ. Жоохон эвгүй л юм. Гэхдээ сайхан байна өө. Хоолонд даалгуулаад, амаа арчуулаад. Бас энэ хүнээс ийм сэтгэл гардаг аа. Олдсондээр нь сайн давраад авдаг юм бил үү.
Компаний гадаа машинаа үлдээчихсэн болохоор тэр намайг хүргэж өгөхөөр болов. Гэвч тэр машин жолоодож байхдаа ганц үг унагасангүй. Үл ялиг хөмсөгөө зангидсан нь нэг зүйлийг нухацтай бодож байгаа мэт байсан учираас чимээгүй явсаар гэртээ ирлээ.
Зохиолчийн талаас
Тэхён их бэлтгэлийн дараа алхах нь биеийг нь улам л ядрааж байв. Минжи өнөөдөр ажлаасаа чөлөө авсан. Жимин чухал уулзалттай учир ингээд ганцаардан алхаж явна.
YOU ARE READING
Baby girl or Angel?
RomanceЭмэгтэй хүнийг ийм байдлаар харж байсангүй. Өвөрмөц юм...дэндүү өвөрмөц. Гэвч хүч чадал минь чиний өмнө мөхөсдөхөд хүргэнэ. +🔞 хэсэг гарах тул анхаарна уу!