3.

123 4 7
                                    

Тэхёны талаас

Өглөөний хурц нарнаар аргагүйн эрхэнд сэрлээ. Яагаад ч юм сэтгэл нэг л тав тухтай. Гэвч харахыг хүссэн хүн минь хажууд минь байсангүй. Тэр юу бодож байгаа бол...миний буруу. Эмэгтэй хүнийг согтуу үед нь...бүр анхны удаагых шүү. Хараал ид Ким Тэхён, чи юу хийчихэв дээ.

Өчигдөр өмссөн хувцасаа хайгаад хайгаад олсонгүй. Хувцасны шүүгээгээ онгойлготол дүүрэн хувцас хийчихэж. Үйлчлэгч нар оруулж ирсэн юм шиг байна.

Дүүрэн бариу өмд. Дасахаас өөр арга байхгүй бололтой. Ядаж цамцнууд нь таалагдаж байна.
Хаалга онгойн үйлчлэгч залуу орж ирээд өглөөний цайгаа уухыг хүслээ.

Доош буухад Сура ширээнд суучихсан, саяхан бууж ирсэн бололтой. Гэхдээ намайг харсан ч юм хэлсэнгүй. Уурлачихсан байх нь...

Зохиолчийн талаас

Өглөөний хоол үнэхээр амттай байсан ч тэдний хөндий харьцаа ямар ч хоолны амтыг мартагдуулж чадахаар байлаа. Удаан чимээгүй байдалд хэн хэн нь тухгүй байсан тул
Сура - Юу...нөгөө өнөөдөр би ажилтай. Өдөржин гэрт байвал уйдах байх. Жонгүг Шюга эд нар дээр очиж цагийг өнгөрүүлвэл дээр байх.
Тэхён- ммм заза. Гэхдээ чи яг ямар ажил хийдэг юм...сургуулиа ч төгсөөгүй биз дээ???

Сура- Хэхэ. Гайхах чинь аргагүй л байх. Баян эцэг эхийнхээ ачаар сургууль ч төгсөх шаардлагагүй болсон. Аавынхаа ажлыг өвлөж авах хэрэгтэй. Багаасаа тэрэнд бэлтгэгдэж ирсэн. Айлын ганц өв залгамжлагч болохоор тэр байх. Манай аав бизнес эрхэлдэг. Төрөл бүрээр нь. Эмийн үйлдвэр, барилгын салбар, урлаг уран бүтээлд ч бас бий. Бага багаар хөгжсөөр ийм болсон гэх үү дээ.

Тэхён - Хөөх үнэхээр том компани байх нь ээ. Мундаг юм аа[охин нь ч гэсэн...]

Дээш гаран өрөөрүүгээ орлоо. Тэхён хувцасаа солихоор яаравчлан бэлдлээ. Цамцаа тайлаад ямар хувцас өмсөхөө бодон зогсож байтал Сура ороод ирлээ. Тэр Тэхёны нүцгэн цээжийг харчихсан болохоор шууд нүдээ дараад

- Юу нөгөө. Өчигдөрийн явдлыг би эхлүүлсэн болохоор чиний буруу биш шүү. Битгий өөрийгөө буруутгаарай. Бас... нөгөө намай

Тэхён- Чиний буруу биш болохоор санаа зоволтгүй дээ. Бас яагаад ингэж ичээд байгаа юм. Намайг харах тийм эвгүй байна уу. Уул нь өчигдөр орой хамт унтсан л юм сан

Сура - Юу тэр...заза би гарлаа шүү. Хурдан доошоо бууж ирээрэй гээд үг хэлэхийн завдалгүй гараад явчихлаа

Baby girl or Angel?Where stories live. Discover now