Өглөө болно. Нар жаргана. Өнөөх хөндий харилцаа тэдэнтэй нөхөрлөсөн хэвээр. Тэхён Сурад бага зэрэг гомдох шиг. Гэвч түүнд тийм эрх байхгүй.
Сура- Бэлтгэл чинь ямархуу байна даа. Нөгөө Минжи чинь ямархуу байна.
Тэхён- Бэлтгэл урьдныхаас арай л шахуу болсон. Бас Минжитэй их дотнососсон. Хөөрхөн царайг нь харахаар хамаг эрч хүч сэргэчихдэг шүү.
Тэр Сураг хүнд үнсүүлсэнд нь уур нь хүрээд байсан болохоор өөрийгөө ч гэсэн сайн байгаа гэдгийг зориуд харуулахын тулд ингээд хэлчихлээ.
Мэдээж Сура аан гэхээс өөр зүйл хэлсэнгүй, царайны хувирал ч үзүүлсэнгүй.
Сура ажилын өрөөрүүгээ төв царай гарган орлоо. Өчигдөр оройны болсон явдал санаанаас нь огт гарсангүй. Сэүн яагаад тэрнийг үнссэн юм бол гээд л. Үнсүүлэх үедээ өөрийгөө ямар ч сөрөг үйлдэл гаргаагүйд гайхна.
Өрөөний хаалга онгойход Сэүн өнөөх л инээдээрээ инээсээр орж иртэл Сура түүний өөдөөс ширүүнээр үл ялиг хөмсөг зангидан ширтээд байлаа. Энэ нь Сэүнд тухгүй бөгөөд үл ялиг аймар санагдсан тул хоолойгоо засаад
Сэүн- Я-яагаад ин-гэж хараад байгаа юм
Сура- Хэн чамайг намайг зөвшөөрөлгүй үнс гэсэн юм.
Сэүн гэмгүй инээгээд - А-ааан тэр н-нөгөө
Сура- Битгий давраад байгаарай. Нүүр өгөөд байхад, зөвшөөрөлгүй үнсдэг чи хэн юм гээд улам хөмсгөө атиралдуулахад тэр шүлсээ гүд хийтэл залгиад нүд нь гүйлгэнэж яах учраа олохгүй сууна.
Гэтэл Сура гэнэт өрөөгөөр дүүрэн инээж эхэллээ. Сэүн юу ч ойлгосонгүй.
Сура- Хөөе чи-чиний наад царай чинь юу вээ хахаха. Ёохх бүр инээд хүрчихлээ. Тоглож байхад чинь дээ хахахаха гээд нулимсаа гартал инээв. Сэүн тэрний нүүрэн дээр тулж очоод
Сэүн- Яадаг билээ. Би уул нь тоглоогүй л юм сан гээд хөмсөг зангидлаа.
Сэүн- Чи намайг чамайг зүгээр л үнссэн гэж бодоо юу. Хүслээ хангахын тулд үнссэн гэж бодоо юу. Энэ олон жилийн хугацаанд би чамайг харж явдаг байсныг чи мэдэх үү. Тэгээд л...тэгээд л үнссэн юм. Битгий миний сэтгэлээр тоглоо... Сура түүний уруул дээр үнсэж орхилоо. Энэ үйлдэлд нь хэн хэн нь гайхсан байв.
Сура Тэхёныг мартахын тулд түүнийг үнсчихсэн гэдгээ ч мэдэж байсан учир гараа түүний хүзүүгээр оруулан тэврэхэд одоог хүртэл гайхсан Сэүн өөдөөс нь хариу үнсэж эхэллээ. Тэд үнсэлтээ салгаад Сэүн түүнлүү үнэн үү гэсэн итгэл тээсэн харцаар харахад
YOU ARE READING
Baby girl or Angel?
RomanceЭмэгтэй хүнийг ийм байдлаар харж байсангүй. Өвөрмөц юм...дэндүү өвөрмөц. Гэвч хүч чадал минь чиний өмнө мөхөсдөхөд хүргэнэ. +🔞 хэсэг гарах тул анхаарна уу!