Залуус машинтайгаа нэлээд явсны эцэст өнөөх газраа ирлээ. Бүгд л дор бүрнээ хөмсөг зангидсан байх бөгөөд одоо юу болохыг хэн ч тааварлаж мэдэхгүй байв.
Сэүн- Энэ том байгууламж руу дайрч орно гэвэл бидэнд ямар ч ашиггүй. Ийм цөөхүүлээ яагаад ч дийлэхгүй. Тиймээс эхлээд эвээр яриад үзье гэхэд бусад нь ч бас зөвшөөрөв.
Таван давхар нүсэр байгууламжийн дотогш аюулгүй нэвтрээд хоёр давхарт байрлах өрөөрүү орцгоов.
Энгийн нэг баян биш, супер баян айл байх бөгөөд энэ өрөөний тавилга ихэнх нь шилээр хийгдсэн орчин үеийн загварлаг дизайнтай аж.
Бүгд хэн нэгнийг хүлээн чимээгүй суух ба удалгүй хувцас нь ундуй сундуй болсон эр орж ирээд бага зэрэг инээд алдав.
Тэр өнөөх Сэүний аав мөн байлаа.
С.аав- За тэгээд сануулсаар байхад тоохгүй байсан хүн энд юу хийж яваа юм гэсээр хорон инээд тодруулна.
Сэүн- Та тэрнийг яасан. Биед нь хүрдэг л юм бол би танийг зүгээр орхихгүй шүү.
С.аав- Яадаг билээ...тэгвэл би аль хэдийнээ үхчихжээ гэсээр хангинатал инээв.
Гэтэд нэгэн үл таних бүсгүй өндөр өсгийт дээр тог тог хийн хүнд алхсаар орж ирэв.
Сэүний аав хормын дотор босоод өнөөх бүсгүйг тэвэрч аваад уруул дээр нь үнсэх бөгөөд бүсгүй цэвэрхэн хувцасласан халуухан нэгэн байлаа.
Бүсгүй өнөөх том шилэн ширээний хойно тухлан суугаад үл тоомсорлосон харцаар Сэүнрүү харлаа.
С.ээж- Миний төсөл яагаад зогсчихсон юм.
Сэүн- Би тэр хараал идсэн туршилтыг чинь хийхгүй. Тэгээд л зогсчихсон байхгүй юу
С.ээж- Өө тийм үү. Тэгээд л тэр өрөөнд үхлүүт хэвтэж байгаа бүсгүйгээ золиосолж дээ тийм үү гэтэл Тэхён шууд босч ирээд
Тэхён- Юу гэсэн үг юм. Үхлүүт гэдэг чинь юу гэсэн үг юм гээд өрөөгөөр нэг ориллоо. Энэ дуунаас болж өрөөнд байсан бүх хүмүүс цочоод авлаа.
С.ээж- Сонс. Надад хором бүхэн үнэ цэнэтэй. Секунд өнгөрөх тутам гарын салаагаар минь хэдэн тэрбум урсаж байгааг мэдэж байна уу. Тиймээс хэн хэндээ ашигтай байя.
Сэүн- Тэгээд?!?
С.ээж- Чи судалгаагаа хурдан дуусгах хэрэгтэй. Үр дүн нь ч сайн байх ёстой. Тэгж чадвал би тэр хүүхнийг яах ч үгүй. Харин чи судалгаа хийхгүй гэвэл тэр хүүхнээ ч харахгүй л болов уу.
YOU ARE READING
Baby girl or Angel?
RomanceЭмэгтэй хүнийг ийм байдлаар харж байсангүй. Өвөрмөц юм...дэндүү өвөрмөц. Гэвч хүч чадал минь чиний өмнө мөхөсдөхөд хүргэнэ. +🔞 хэсэг гарах тул анхаарна уу!