Бэлтгэл дуусч гэр гэрлүүгээ харьцгаах бөгөөд Тэхён Минжи хоёр дээр Жимин нэмэгдэн тэд гурвуул элдвийг хөгжилдөн ярьцгаах аж. Уул нь Жимин машинтай ч гэлээ тэдэнтэй цагийг өнгөрөөх нь хөгжилтэй байсан тул ингээд хамт алхаж байгаа билээ.
Яагаад ч юм өнөөдөр бас л Сура өөрөө явчихаарай гэсэн тул тэр гурав ч сайхан байгаа бололтой.
Жимин- Минжи, яагаад бусад охид шиг биднийг хараад баярлаж унаж тусаж дурладаггүй юм? Анх орж ирэхдээ ч чи тэгээгүй шд
Минжи - Ммм...мэдэхгүй юм даа. Магадгүй би царай хардаггүй болохоор байх.
Тэхён- Ммм....хүүе тэгэхээр бид нар муухай ааштай гэсэн үг үү
Минжи - Хаха. Үгүй ээ. Тэгж хэлээгүй ээ. Зүгээр л татагддаггүй шдээ...түүний хацар улайгаад худлаа ярьж байгаа нь мэдэгдээд байна.
Жимин - Татагддаггүй гэхээр.... арай чи нөгөө юу юм уу?!?!
Минжи - Хөөе. Би тийм биш шдээ. Ер нь заавал татагдуулж яах гээд байгаа юм
Жимин Тэхён хоёр инээлдэн Минжиг шоолно. Мэдээж зүгээр л тоглоом байсан ч Минжигийн сандарч, уурлаж байгаа нь дэндүү инээдтэй хөөрхөн байсан болохоор тэд инээсээр.
Гэвч Жиминий Минжи рүү харах харц нэг л дүрслэмгүй. Тийм гэхийн аргагүй харц. Гэвч үүнийг хэн хэн нь анзаарсангүй.
Тэхёны талаас
Жиминий гэр Минжигийн гэрийг өнгөрөөд байдгийг мэдсэн тул Жимин Минжиг хүргэж өгөхөөр тэд салцгаалаа. Гэртээ орж ирэхэд нь Сура цаашаа харан ямар нэг зүйл хийж байгаа бололтой дуу аялаад эвсэлтэй нь аргагүй хөдөлж байна. Тэр намайг хараад өхөөрдмөөр инээгээд
Сура- Өө чи ирчихсэн үү. Хоолоо идээгүй л биз дээ
- Аан идчихсээн. Минжи даана гэхээр нь хооллочихоод ирсэн.
Сура -....оон. Тийм үү. Минжитэй хооллосон байх нь ээ ( хоолой нь цааш орсоор зөвхөн өөртөө сонсогдохоор хэллээ)
- Өө чи хоол хийж байсан юм уу
Сура- Аан. Үгүй дээ. Өөртөө зориулж жоохон хачир бэлдэж байсан юм.
- Ммм заза. Нээрэн Сура. Намайг мөрөөдлөө биелүүлэхэд минь тусалсанд үнэхээр их баярлалаа. Ах нар бас Жонгүг надад үнэхээр их тусалж байгаа. Бас тэд их найрсаг шүү. Оройтож орсон болохоор бусдаасаа илүү цагаар бэлдэж эхэлсэн. Жимин Жонгүг хоёр ямар хөгжилтэй гээч, үргэлж биенийгээ хөөж, сахилагагүйтнэ.
YOU ARE READING
Baby girl or Angel?
RomanceЭмэгтэй хүнийг ийм байдлаар харж байсангүй. Өвөрмөц юм...дэндүү өвөрмөц. Гэвч хүч чадал минь чиний өмнө мөхөсдөхөд хүргэнэ. +🔞 хэсэг гарах тул анхаарна уу!