♡I want you♡

2K 155 4
                                    

"Би чамд сайн"

Амнаас минь гарсан тэр гурван үг одоо ч чихэнд цуурайтаж, бүлтгэнэн миний гэнэтийн сэтгэл илчлэлтэнд гайхсаар хоцорсон түүний дүр төрх нүдээ аних бүрт минь үзэгдэж байна.

Бүгд л өнгөрсөндөө харамсдаг гэдэг үгээр өөрийгөө аль болох тайвшруулахыг хичээн, байрандаа таг гацан сууна.

Сэтгэлээ илчлэх хэрэггүй байсан юм. Бараг л сургуулиа төгсөөд түүнээс бүр мөсөн холддогийн даваан дээр ингэж бөмбөг шиг тэсрэх хэрэггүй байсан.

Эсвэл ядаж хариугаа хэлтэл нь хүлээдэг байж. Сайн ч бай, муу ч бай хариуг нь сонсчихсон бол ингэж хүн алчихсан юм шиг гөлөлзөж урдуур өнгөрөх хүн бүрээс цочихгүй байх байсан биз.

Хөлийн чимээ бүрээс, хүмүүсийн чанга дуу болгоноос цочин ийш тийш чичигнэн харах би одоо утасны дуудлаганаас ч хүчтэйхэн цочиж байна.

Итгэлгүйхэн дуудлагыг аваад удаанаар чихэндээ наахад утасны цаанаас "хаана байгаа юм?" Гэх нь яг л хажууд байгаа мэт сонсогдсонд гайхан толгойгоо эргүүлтэл Хэчан эргэн тойрноосоо ямар нэг зүйл хайх аятай алхаж байснаа одоо л харц нь над дээр тогтоод утсаа доош буулгав.

Би ч дариу үсээрээ нүүрээ нуун доош харахад Хэчан явсаар дэргэд минь ирэн суулаа. Хальтхан үснийхээ завсраар харвал байсхийгээд л байрлалаа өөрчлөн, гар хөлөө савчуулан нэг л тогтож өгөхгүй байгаа нь харагдана.

Таагүй нөхцөл байдлыг яаж засахаа мэдэхгүй байсан ч ядаж л ямар нэг зүйл ярихаар шийдэн "нөгөө..." гээд түүн рүү харах үед Хэчан ч бас юм хэлэхээр зэхэж байсан бололтой амаа ангайсан байснаа харц мөргөлдөн бид хоёул үйлдлээ зогсоолоо.

"Чи түрүүлээд хэл" Хэчан бувтнав.

"Гэхдээ би хэлэх гэснээ хэлчихсэн болохоор" Ийн хэлснийхээ дараа л би өөрийгөө ахиад л баллаад хаяснаа ойлгов. Зүгээр л үгүйсгэсэн нь дээр байсан юм.

Хэчаны сулхан инээх нь сонсогдоход би шууд л түүн рүү харлаа. Намайг шоолж байна гэж үү?

Хэчан миний харцтай тулахдаа нүүрэн дэх инээмсэглэл нь дороо арилан "чи мэднэ дээ, би тийм ч амархан panick-даад байдаггүй хүн"

Намайг толгой дохиход Хэчан өөрийгөө сэргээх аятай нүдээ гараараа нухлаад хөмсгөө өргөн "гэтэл одоо байгаа намайг хар даа, цочролд ороод гацаа хүн болчихлоо" гээд ахиад л инээлээ. Тэр өөрийгөө шоолсон байж.

Би "тийм ээ, энэ үнэхээр гэнэтийн байсан байх"

"Харин чиний хувьд?" Тэр асуултынхаа араас над руу хараад байгаа нь мэдрэгдсэнд би аль болох царайгаа нуухыг хичээж байна.

"Чиний хувьд энэ бүхэн яаж эхэлсэн юм?" Тэр ахин нэг удаа асуултаа илүү ойлгомжтой болгон асуулаа. Мэдээж би хариулах ёстой.

Би гүнзгий амьсгаа аван гаргаад түүн рүү харах зориг дотроо бий болгов. Ядаж хариугаа хэлж дуусах хүртлээ түүн рүү харах зориг надад хэрэгтэй байсан юм.

"Миний хувьд энэ бүхэн тийм ч гэнэтийн байгаагүй, гэхдээ мэдээж саяны илчлэлтийг эс тооцвол..." Түүн рүү харж чадах миний зориг дуусахад би өгүүлбэрээ гүйцээж чадалгүй толгойгоо эргүүллээ. Хэрэв Хэчан над руу ингэж ширтэхгүй байвал арай дээр байх байсан юм.

Хэчан хоолойгоо засаад сандал дээр өөртөө аль болох тухтайгаар суух шиг болоод "бидэнд ярилцах цаг хангалттай байна гэж бодож байна, бас бид ярилцах дуртай тийм биз?"

Итгэл дутмаг түүн рүү харц шилжүүлэхэд Хэчан над руу бага зэрэг цээжээрээ эргэн суугаад арагш сандалны түшлэг налж, амаа жимийлгэн өхөөрдмөөр мишээж байв. Тэр бүх зүйлийг сонсохыг хүсэж байгаа бололтой. Эхнээс нь дуустал.

Би ч биеэ эргүүлэн түүн рүү харахдаа аль болох харц тулгарахгүй хичээж байна.

"Тэгэхээр..."

Love Me Now ♡Хэчан♡ /дууссан/Where stories live. Discover now