♡Ихрүүд♡

828 120 0
                                    

"Цаг хугацаа өнгөрөх тусам бидэнд ижил төстэй зан чанар их болохыг бараг л бүгд анзаарсан бололтой байсан"

Хэчан намайг дэмжин "гадаад төрхийн хувьд ч төстэй болохоор ихрүүд ч гэж байхыг би сонссон юм байна" гэв.

Би "хэрвээ бид ихрүүд байсан бол би чам шиг хамартай төрөөгүйдээ л хамгийн их талархах байсан"

Миний гэнэтийн шоглоомонд Хэчан урьдынх шигээ л хариу үйлдэл үзүүлнэ. Нүдээ аниад хэлээрээ уруулаа дотор талаас нь долоодог. Биднийг төстэй болгодог эхний зан чанар бусдаар хэт их тоглоом хийдэг байдал.

Хэчан "яахав би энэ удаадаа чамайг зүгээр өнгөрүүлье" гэж банталтаасаа гарахаар урт үстэй юм шигээр үсээ хойш шидлэв.

"Миний хамгийн дуртай зүйл бол дуу. Дуу биднийг илүү удаан хамт байхад тусалсан учраас тэр. Бэлтгэл хийх шалтгаанаар гадаа, гэрт, ангид, зааланд гээд л бид хоёулхнаа байх цаг хугацаа маш их гардаг байсан"

"Өөд өөдөөсөө харан суугаад дуулах хором мөч миний хувьд бүх зүйл..."

Хэчан гэнэтхэн үгийг минь зогсоогоод өөрөө ярьж эхэллээ.

"Нүд рүү чинь ширтээд дуулах үед би хаана байгаагаа умартдаг..."

Тэр ахиад л намайг балмагдахад хүргэж орхив. Яаж миний хэлэх гэж байсантай ийм төстэй зүйл хэлдэг байна.

Хэчан үргэлжлүүлэн "дууны хөнгөн аялгуу, чиний уянгалаг хоолой, миний хүчтэй цохилох зүрхнээс бусдаар би юуг ч сонсож чадахгүй, хааяа нэг анивчих чиний алаг нүд, хоолойноос чинь гарах тэр уянгалаг хоолойг амь оруулах уруулнаас чинь бусдаар би юуг ч харж чадахгүй болдог"

Тэр дөнгөж сая миний бодлыг уншчихав уу эсвэл надтай яг таг адилхан мэдэрдэг болохоо илчилчихэв үү?

Love Me Now ♡Хэчан♡ /дууссан/Where stories live. Discover now