♡Уйтгар гуниг♡

680 107 1
                                    

"Харин би одоо асуумаар байна. Надаас догдлол мэдэрдэг байсан юм бол яаж өөр хүнтэй үерхсэн юм?"

Эсвэл тэр зүгээр л худалч юм болов уу? Яг энэ цаг мөчид юу ч гэж хэлсэн түүнд хамаагүй байж болно шүү дээ.

Хэчан хариулахыг хүсэхгүй байна. Зүгээр л дуугүй суусаар байгаад намайг элдэв юм шалгаалгүй яваад өгөөсэй гэж хүсэж байгаа байх. Тэр ч бас эрэгтэй хүн шүү дээ. Хэнээс юу мэдрэхээ, хэнийг сонгож хэнд юуг мэдрүүлэхээ өөрөө л сонгох болно.

"Хэрвээ хариулахыг хүсэхгүй байвал..."

"Би..." Үгийг минь ийн таслаад над руу харахдаа чангахан шүлсээ залгиж байна.

"Би эргэлзсэн юм. Чамайг надад зөвшөөрөх эсэхэд эргэлзсэн. Зүгээр л найзын нүдээр хардаг байх гэж бодсондоо шалгаж үзэхийг хүссэн юм. Хэрвээ үнэхээр надад жоохон ч болов сэтгэлтэй бол хардах байх гэсэн ахархан бодлоор тийм зүйл хийчихсэн"

Хэдий миний хариу үйлдэл инээмсэглэлээр эхэлсэн ч өрнөлд нь нулимс болоод хувирчихав. Түүнд уйлж байгаагаа мэдэгдэхийг хүсээгүйдээ нүүр буруулан суугаад нууцхан нулимсаа арчлаа.

"Чиний тэр тэнэг үйлдэл намайг одоо ч сэтгэлийн шархтай амьдруулж байна. Чамайг харах бүрт толгойд минь оройтсон гэх бодол эргэлддэг. Хардалт гэнэ ээ? Хэрвээ ядаж л бид нэг удаа чин сэтгэлээсээ тэврэлдэж байсан бол би чамайг хардах байсан. Гэтэл тийм зүйл байгаагүй шүү дээ. Бидэнд нэгнээ хардах хэмжээний дотно харилцаа байгаагүй"

Уйлсанаас үүдэн даарч байгаагаа би сая л анзаарч биеээ хумих үед гэнэтхэн л биеийг минь ямар нэг дулаан зүйл бүчээд авах нь тэр. Хэчан намайг өөр лүүгээ улам ойртуулан татаад араас минь тэвэрсэн гараа чангалаад "намайг уучлаарай" гэв.

Би "уучилсан, муухан ч гэсэн тэр үед ирээд уучлал хүсэхэд чинь би чиний гэнэтийн үйлдэлд догдолсондоо уучилчихсан"

Love Me Now ♡Хэчан♡ /дууссан/Onde histórias criam vida. Descubra agora