♡Догдлол♡

770 117 0
                                    

"Эмэгтэй хүн дасаж дуралдаг. Бас хэт их догдлоод байвал бүр хурдан дуралчихдаг юм. Чамаас болж миний зүрх хэмнэлээ алдах нь товчлуур дарахтай л адил амархан зүйл"

"Сургууль руу хамт явахаар гадаа хүлээж байхыг чинь харахад, анги руугаа орохдоо салах ёс хийн ирмэхэд чинь, бусдаас харамлан дэргэдээ татан зогсоож, үргэлж гараа мөрөөр давуулдагт чинь, санаатайгаар хацар дээр үнсчихээд юу ч болоогүй юм шиг царайлах үед гээд би догдлолоо тоочоод барахгүй байх"

Би ингэж хэлээд яах аргагүй ичсэн юм. Ингэтлээ илэн далангүй ярьчихна гэж бодоогүй хэрнээ одоо ч үргэлжлүүлэн ярих зүйл дэндүү их үлдчихсэн байдаг.

"Харин одоо миний ээлж" Хэчан ийн хэлэхэд миний анхаарал түүн дээр очив.

"Намайг л ганцхан сээтэгнүүр амьтан байсан юм шиг яриад байх юм. Чи ч гэсэн надаар зогсохгүй ямар ч эрэгтэйг догдлуулж чадахаар үйлдлүүд хийдэг байж"

Би нүдээ бүлтийлгэн өөр лүүгээ долоовор хуруугаараа заахад Хэчан эргэлзээгүй толгой дохиод "урт хөвсгөр үсээ тэр чигт нь нуруугаа дагуулан унжуулахдаа урт хүзүүгээ гайхуулж байгаа аятай хойш гэдийхэд чинь хэчнээн хөвгүүд харц унагадаг гэдгийг мэдэхгүй юу? Жоохон л ойртоход үнэртдэг чиний тэр зөөлхөн үнэртэн ойр байдаг хүмүүсийг чинь бараг чамд донтоход хүргэдэг" гэснээ нүдээ аниад хамраараа гүнзгий амьсгал аван гаргахдаа "би бол аль эрт донтчихсон"

"Чиний эгдүү хүрсэндээ миний хацарнаас чимхдэг байж болох ч тэр үйлдэл чинь намайг илүү эгдүүрүүлдэг. Амжилттай шоглоом хийгээд бахтай нь аргагүй надад ойртон чихэнд чи хожигдлоо~ гэж шивнэхдээ намайг ямар их догдлуулдагаа мэддэг ч болоосой"

Би "тэгвэл бид тэнцлээ"

Love Me Now ♡Хэчан♡ /дууссан/Donde viven las historias. Descúbrelo ahora