♡Дахин таарсан нь♡

975 137 0
                                    

"Харин дараа нь чамайг харах үед бид хэдийн ахлах ангийн сурагчид болцгоосон байсан. Би чиний нийлдэг ах нарыг бас хэд хэдэн найзуудыг чинь мэддэг байсан хэрнээ тэр дундаас яагаад чамайг тийм орой олж харснаа одоо ч ойлгохгүй байна. Үнэхээр л чи миний сонирхол биш байсан болохоор тэр биз"

"Хотын шинэ усан паркын нээлтийн үеэр болсон ковер дууны тэмцээн. Чамайг тайзан дээр гараад өөртөө итгэлтэй нь аргагүй микрофоныг бариад авахад би эхэндээ их гайхсан шүү. Тэгээд би чиний дуулахыг сонссон"

"Тэр үеийн мэдрэмжийг догдлол байсныг би сүүлд ойлгосон ч энэ хамаагүй байх. Зүгээр л дуулахыг чинь сонсон зогсохдоо би маш богинохон хугацаанд чамд татагдаж буйгаа мэдэрсэн юм. Цээжин дотор минь чиний тухай бичихэд зориулсан зузаан дэвтэр дэлгэгдэж хамгийн эхний нүүрэн дээр би чиний дүр төрхийг сийлээд, чамаас мэдэрсэн анхны догдлолоо алтан үзгээр бичсэн"

Энэ бүхнийг ярихыг хүссэн нь Хэчан өөрөө хэрнээ одоо болохоор намайг түр дуугүй болохыг хүсэж байна.

Хэчан нүдээ аниад гараа зүрхэн хэсэгтээ авч инээдээ аль чадахаараа тэвчихээр шүдээ зууж байлаа. Энэ удаа би түүнийг догдлуулчихав уу?

"Намайг яагаад тайзан дээр гарсан гэж бодож байна?" Тэр гэнэтхэн ийн асуугаад өөрөөрөө бахархах аятай царайлна.

Мэдээж би мэдэхгүй тул түүнийгээ ч илэрхийлэн "яагаад?"

Хэчан "чиний анхаарлыг татахыг хүссэн учраас"

Энэ итгэхэд бэрх юм. Хэдий би түүнд сайн учраас хүчлээд итгэж болох ч гэсэн ч би бардам зантай эмэгтэй хүн шүү дээ.

"Байж боломгүй юм" Намайг эсэргүүцэхэд Хэчаны дуу чангаран "итгэхгүй байна уу?" Гэснээ хоолой нь арай сулран "тийм дээ, яаж ч итгэх билээ"

"Тэр үед ах нар болоод найзууд бүгд чамайг мэддэг байсан. Хоорондоо чамайг ярихдаа үргэлж магтаад л, чамаас сонссон магтаалын үгсээрээ хоорондоо өрсөлддөг байсан гээд л бод. Гэтэл чи намайг мэдэх ч үгүй. Тиймээс л тэр тэмцээний үеэр чамайг ирсэн байгааг хараад өөрөө ч мэдэлгүй тайзан дээр гарчихсан"

Би зүгээр л балмагдаж орхилоо. Энэ чин сэтгэлийн ярилцлага дэндүү чин сэтгэлийнх болоод байгаа юм шиг санагдахгүй байна уу? Тэр миний төлөө тайзан дээр гарсан гэж байна. Тэгвэл түүний тайзан дээр гарсан зорилго биелэжээ.

Love Me Now ♡Хэчан♡ /дууссан/Where stories live. Discover now