Day 3- It felt like a double date

253 43 14
                                    


Шинэ өдөр. Шинэ адал явдал. Өнөөдөр манай 4 бяцханааг юу хүлээж байгаа бол?

Бүгд дэгжин хувцаслаад, цүнх саваа бэлдээд л.. Хаачих нь вэ үрсүүд минь.

---

Q: Та нар яагаад ингэж гоёод байгаа юм бэ? Өнөөдөр чухал өдөр юм уу?

Jungkook: Биднийг хотоор зугаалуулна гэсэн. Их догдолж байна. Энэ нэвтрүүлэгт би хайртай!

---

Тэд машиндаа сууцгаав. Энэ удаа өмнөхтэй харьцуулбал илүү хөгжилтэй, дуу чимээтэй явцгаалаа. Энэ залуус радиогоор гарсан бүх дууг мэдэж байгаа нь намайг их гайхшруулсан шүү.

Эхлээд тэд кофе шоп-д сууж хаачихаа ярилцахаар болсон юм. Jungkook Tzuyu 2 кофе авч уусан бол, хоёр бага нь арай чихэрлэг зүйлс захиалжээ.

Бүгд санал нэгтэйгээр тоглоомын парк явахаар болцгоов. Эд нарыг кароке эсвэл боулингийн газар орох байх гэж бодсон ч, нээрээ тэд maknae шүү дээ.

Очоод шууд л галзуу хулгана руу зүглэлээ. Их аймаар харагдаж байна. Манай хэд ч зоригтой юмаа.

Тэд тасалбараа уншуулан хоёр хоёроороо сууцгаав. Хамгийн урд Yuna, H.Kai 2 суусан бол яг тэдний ард Tzuyu, Jungkook 2 суужээ.
(Eeyoo, tzukook kaiyun shippers now scream!)

Галзуу хулгана хөдөлж эхлэхэд тэдний царай өөрчлөгдөж эхлэв. Магадгүй жаахан айсан байлгүй. Би байсан бол бүр сууж ч зүрхлэхгүй байсан хаха.

Тоглоомын туршид Yuna баахан орилж, H.Kai-н гарнаас сармагчин шиг зуурч байлаа. H.Kai бас айчихсан, орилоод л байв. Ард нь харин Jungkook, Tzuyu хоёр дарвайтлаа инээчихсэн, их хөгжилтэй байх шиг байна. They're enjoying it.

Галзуу хулгана зогсоод бүгд буух гэсэн ч Yuna-ийн хөлийн шөрмөс татчихав. Aigooo~ хөөрхий минь айсандаа хамаг биеэ чангалаад суучхаж л дээ. Нөгөө 3 түүнийг буухад туслаад ойр харагдсан сандал дээр суулгалаа. Тэгээд H.Kai хөлөнд нь массаж хийж өгсөн UwU.

---

Yuna: Галзуу хулгана ч галзуу байсан шүү. Тэгээд сүүлд нь миний шөрмөс татаад дууссан. H.Kai-н ачаар хурдан зүгээр болсон доо.Нээх хөөрхөн, одоо яаж байна гээд л массаж хийж өгөөд~ тэр үед би жаахан догдолсон. Ааа энийг хэлж болох байсан юм болов уу > <

Maknae Things TVWhere stories live. Discover now