Day 5- Start the War

195 41 10
                                    


5 дахь өдөр. Баасан гараг. Friday. Өнөөдрийг хөгжилтэй өнгөрөөх хэрэгтэй шүү.

Бидний 4 зулзага өглөөний цайгаа зүй ёсоор нь хоолны ширээний ард идэж байна. Хоорондоо ярьж инээлдээд л, арын ажилчид юу бэлдээд байгааг анзаарах сөхөөгүй байх шив.

Удалгүй өдөр болгон ирдэг журмаараа MELANIE MAIL зурагт дээр гараад ирлээ.

"Өнөөдөр та 4 өрсөлдөх болно. Нэг нэгээрээ очиж арын ажилтан С4-өөс өөрсдийнхөө даалгаврыг аваарай. Тэр цаасан дээр бичсэнийг хийхэд л болно. 5 цагаас өмнө биелүүлэх ёстой ба амжилттай, амжилтгүй гишүүдийн оройн хоол өөр өөр байх болно. Биелүүлж чадаагүй гишүүнийх бүр идэхийн аргагүй юм байж мэднэ шүү. Цаг явж эхэллээ. Амжилт!"

Yuna: Жоом, өвс мэтийн юм өгөх вий дээ.

Тэд бүгд гүйлдэн хэлсэн арын ажилтан дээр очоод даалгавраа авцгаав. Цаасан дээр бичсэн байх бөгөөд

С4: Нэг нэгнээсээ нууж уншаарай. Даалгаврыг чинь мэдчихээд хорлож мэднэ шүү.

H.Kai: Арай ч хорлохгүй байлгүй дээ.

Tzuyu: Сүйтгэж болох юм уу?

С4: Бололгүй яахав.

Тэд ч хангалттай цагтай болохоор нээх тийм сандарч яарсан шинж алга. Гэхдээ бацаануудаа, одоо л амиа боддог цаг шүү, за?

---

Q: Ямар даалгавар авсан бэ?

Tzuyu: Бусад маань ямар даалгавар авсан бэ?

Q: Асуултыг асуултаар хариулдагаа хэзээ болих вэ?

Tzuyu: Хэлчих л дээ

Q: Хэлж болохгүй ээ.

Tzuyu: Өө

---

H.Kai ганцаараа л их жаргалтай яваад байв. Инээд алдаад л. Даалгавраа биелүүлчихсэн юм байх даа. Байж боломгүй юм. Үзэгчдэд хүртэл мэдэгдэхгүй хийчихлээ гэж үү?

Тэнд юу болоод байна. Охидын өрөөний камерыг томруулаад хар даа. Yuna үзэг барьчихсан Tzuyu руу дайраад байна. Тэгтэл Tzuyu үзгийг нь барьж аваад цонхоор шидчхэв. Үзэг нь өндөр бутан дунд уначихлаа.

Yuna хошуугаа унжуулсаар дормоос гаран цонхны доор очиж үзгээ хайж эхэллээ. Tzuyu харин Jungkook-г хайгаад эхлэв. Jungkook гал тогоонд нэг хоол хийх гээд зогсож байв.

Tzuyu: Даалгавар чинь хоол хийх юм уу?

Jungkook: Юу гэж дээ. Би зүгээр даалгавраа хэрвээ биелүүлж чадахгүй бол өөртөө хийх аятайхан хоол бэлдэж байна.

Maknae Things TVWhere stories live. Discover now