Day 4- Hangry

231 44 20
                                    

Нэвтрүүлэг эхлэхээс өмнө манай 4 нэгэн судалгаа бөглөсөн юм. Тэд их ондоо, хариу давхцах тохиолдол огт гараагүй шүү,нэг асуултыг эс тооцвол. Тэр нэгэн асуулт дээр дөрвүүлээ ижил хариу бичсэн билээ. Ямар асуулт гэдгийг нь мэдмээр байна уу?

Yes or No? За за надад хамаагүй, би угаасаа хэлэхгүй. ㅋㅋㅋㅋ. Тоглосон юм даа, би ямар ч тохиолдолд хэлнэ ооё.

"Ямар тохиолдолд уур чинь хүрдэг вэ?"

Тэдний хариулт бол: Өлссөн үед.

7 хоногийн 3 өдөр нь аль хэдийн өнгөрчихсөн хэдий ч тэд огт хоол хийж идээгүй шүү дээ. Өчигдөр харин сүүлийн бэлэн идэш болох Yuna-н авчирсан идэх зүйлс дууссан юм. Тэднийг уурлуулаад үзэх үү?

Дөнгөж нар мандаж байна. Одоо манай 4 унтаж байгаа. Энэ хооронд арын ажилчид гал тогоонд байсан хоол, ногоо, жимс гээд бүх идэх зүйлсийг хураах байсан юм. Сүрхий том уут бариад орсон биш гал тогоо нь хов хоосон байдаг шүү. Энэ хэд нээрээ гал тогоо руу зүглэхгүй юмаа. Чемоданд байсан зүйлсээрээ 3,4 хоног өөрсдийгөө болгочихсон байна.

Анхнаасаа тэднийг асууж, нэхэхээс нааш гал тогоог нь дүүргэж өгөхгүй гээд нэвтрүүлгийн албаныхан ярьж байсан юм. Тэгтэл эд нар гал тогоогоо нэг нүдээрээ ч тоож харахгүй, их зан гаргаад зүгээр.

Удалгүй нэг нэгээрээ сэрж, сэрсэн дарааллаараа угаалгын өрөөг ашиглаж байлаа. Тэгээд бүгд цайгаа уухаар том өрөөндөө цугларав. Голд 2 чемодан байх ба ойрхон байсан Tzuyu-н чемоданыг нээтэл юу ч байхгүй байв. Тэд ч санаа амар, давж хараад Yuna-ийнхийг нээхэд бас хоосон байсан тул ингэж нэг юм гал тогоог зүглэсэн юм.

Хөргөгчөө нээж үзтэл дотор нь талхны үртэс ч байсангүй. Манай 4 бууж өгөхгүй харагдсан шүүгээ шургуулга болгоноо нээж шалгаад юу ч олоогүй л дээ. Угаасаа байхгүй ээ, миний үрсүүд ээ.

Jungkook гарч хоол идэх санааг гарган тэд бүгд дэмжив. Гарах гээд хувцас хунараа солиод, үс гэзгээ самнах гэсээр байтал манай охидууд удаад цаг гаруй боллоо. Тэгээд бөөнөөрөө гутлаа өмсчхөөд гарсан чинь үүдэнд ямар ч машин байдаггүй ээ.

Нэвтрүүлэг хийгдэж байгаа дорм нь хотоос гараад холгүй байдаг хэдий ч ойр хавьд нь дэлгүүр, үйлчилгээний газрууд бараг байхгүй. Манай 4 ээлж ээлжээрээ машин дуудаад өгөөч, тийшээ хүргээд өгөөч энэ тэр гээд л cameraman гэх мэт арын ажилчдаас нэг гуйж үзээд л, нэг дуулж нэг уйлж үзүүлээд л, нэг aegyo хийж өгөөд л. Гэсэн ч ажлаа хийж байгаа арын ажилчид тэднийг нь хийж өгч болохгүй шүү дээ.

Maknae Things TVWhere stories live. Discover now