Day 7- Last episode

258 44 22
                                    

Сүүлийн дугаар. Ингээд 7 хоног маань дуусах гэж байна. Цаг хугацаа ч хурдан юм аа. Өчигдөрхөн л энэ 4 бишүүрхээд юу ч дуугарахгүй явж байсан шиг санагдаж байна.

Тэднийг минут, секунд бүрийг ашиглаасай гээд нэвтрүүлгийн зүгээс их олон юм бэлдэж өгсөн шүү. Тэд хамтдаа хоол хийгээд л, хоолоо идэж байх даа хүртэл асуулт хариулт гэж тоглоод л. Өнөөдөр хэрэлдэж муудалцахгүй, харин ч нэгэндээ сайхан үгс харамгүй хэлцгээнэ. Сүүлийн өдөр нь л ухаарсан бололтой.

"Санана даа"

"Баярлалаа"

"Гомдоож байсан бол уучлаарай"

"Энэ өдрүүд илүү удаан үргэлжилсэн бол..."

"Цаашдаа ч холбоотой байна шүү"

"Утсаар ярьж, зурвас бичнэ ээ"

"Хэзээ ч мартагдашгүй долоо хоног"

Энэ үгсийг тэд өнөөдөр яриандаа их олон давтаж ашигласан юм. Энэ чинь л миний эхний өдөр нэхээд байсан халуун дулаан яриа чинь байхгүй юу. Тэгтэл халуун өндөг ч гэх шиг.

Тэд ойр харагдсан камерны урд очин наалдаж шахалдаж зогсоод л пооз аваад байлаа. Зүгээр хөндлөнгөөс харахад үнэхээр тэнэг харагдсан л даа. Гэхдээ яахав янзалдаг хүмүүс нь янзлаад аятайхан болгоод гаргачихна. Манай 4 дараа нь зураг болгож авах гээд л камерны урд аальгүйтээд байх шиг байна. Зураг авах утас байхгүй болохоор тэр биз.

Бөөндөө буйдан дээр сууж гэгээн өдрөөр аймшгийн кино үзэв. Гэрэлтэй, айх юм огт байхгүй байхад л нэг нэгэндээ наалдчихсан сууж байна шүү. Хөөрхөн харагдаж байна. Базаад хаячих юмсан.

Кино дуусахтай зэрэгцэн тэдэнд mission ирлээ. Хэрэв даалгаврыг амжилттай биелүүлбэл бялуугаар шагнана аа. Даалгавар нь ч нээх хүнд биш л дээ. Айдол хүн бол амархан биелүүлнэ.

Jungkook 100 суниаж, Yuna дээсдээд 100 үсэрсэн бол Tzuyu өгөгдсөн материалаар хоол хийв. Харин H.Kai хамгийн хүнд ажлыг нь авсан ба тэр нь 100 таваг хуурай гурил асгахгүй зөөх байлаа.

Бүгд л их хичээнгүй өөр өөрсдийнхөө даалгаврыг гүйцэтгэн тортоор шагнуулсан юм. Хүнд даалгаврын дараа тэд бүгд чимээгүй бөгөөд хурдан идэж дуусгав. Яахав торт нь жижиг байсан ч гэсэн тэд үнэхээр бүр үнэхээр хурдан идсэн.

Сүүлийн дугаар. Гунигтай ч юм шиг. Дуусгамааргүй ч юм шиг. Энэ өдрийг л мартагдашгүй өнгөрөөх хэрэгтэй. Бүгд үүнийг мэдэж байгаа болохоор дурсамж дүүрэн хоног байлгах гэж дор бүрнээ хичээж байна.

Maknae Things TVWhere stories live. Discover now