Сохор... Бидний дэргэд бидэнтэй хамт оршин тогтонож байсан харааны хувьд ямар нэгэн байдлаар бэрхшээлтэй хүмүүсийг. Энэ орчлон хорвоогийн өнгөтэй юм бүрийг хүсээд эсвэл хүсээгүй байхад нь түүнээс булаан авсан үйл хэрэг. Тэд ахин хорвоогийн өнгө төрхийг харж чадахгүй ч байж мэднэ. Нүдээрээ ч сэтгэлээрээ ч...
~~~
"Хөөе, муу Сан. Чи одоо хүртэл босоогүй л байна уу?" гэх бяцхан охины хоолой ядуусын хороололд өглөө болсон гэдгийг элтгэх шиг л болдог юм. Тэр жижигхэн гарны хаанаас нь гардаг юм гэмээр их хүч Саныг орноос нь бараг нисгэх шахахыг яана.
"Чамайг одоо босохгүй бол ээж өглөөний цайны чинь ганц аяга будааг өгөхгүй гэсэн шүү. Тиймээс одоо бос оо!!!" гэж хэлээд дараагийн бай болох Үёонруу гүйн очоод яг адилхан зүйлс хэлнэ. Жаахан хүүхэд болохоор уурлаж уцаарлахыг хүсэх ч түүний эсрэг талын хүн нь эмэгтэй хүн байхад яаж чадах билээ. Эмэгтэй хүнд гар хүрэх битгий хэл тэр хүмүүсийн өөдөөс чанга үг хэлж болохгүй гэсэн сургаалиар өдийг хүрсэн билээ.
Өглөөний цай гэж өгдөг ганц аяга будаагаа Үёон, Сан, Мүрим булаацалдан идэх ч ширхэг ч будааг үлдээлгүй идэж дуусгадаг байлаа. Харин үүний дараах ажил нь гэвэл олон хүний хөл болсон нийслэл дэхь хамгийн том захруу очоод нэг зоосны төлөө хүмүүсийн гутлыг гараа цэврүүттэл зүлгэх нь тэдний өдрийн ажил юм.
"Өнөөдөр би гурван зоос олсон" гэх Үёоны үгийг сонссон Мүрим инээд алдаад "Харин би тавыг олсон" гэж хэлэв.
"Би харин хоёрыг л олсон" гэж Саныг санаа алдахад Мүрим түүнийг тэврэн аваад "Юунд нь санаа алдсан юм. Маргааш чи илүү хийж чадах болохоор битгий санаа зов" гэж хэлээд түүний толгойг илэв.
Дөнгөж тавхан настай балчир хүүхдүүдийн амьдрал ядуу тарчиг байсан ч тэдний нөхөрлөл нь хаана ч хэзээ ч юуг ч даваад гарах юм шиг санагддаг, тэд тийм л үе дээрээ явж байлаа.
"Хүүе, тэднийг хараач" гэж хэлээд Үёон урд гаран алхаж байснаа бага багаар гүйн хойш нэг харчихаад нөгөө хоёрыгоо дуудав.
"Энэ их оддыг хараач ээ" гээд тэнгэр өөд харан алмайран зогсоход Мүрим инээд алдаад
"Та нар чинь аль хэзээний таван нас хүрчихсэн байж ийм их оддыг харж байгаагүй юм шиг л байх юм" гэснээ тэдний өмнө ирээд "Алив гарнуудаа нааш нь өгч бай" гэж хэлээд тэд тойрог болон хөтлөлцөн зогслоо.
YOU ARE READING
BLIND KING [ATEEZ] ||COMPLETED||
Short Story[Choi San] "МӨНГӨ, НЭР ХҮНД, ЭРХ МЭДЭЛ" амсаж үзээгүй хэнийг ч эхний удаад сохолдог зүйлс. Тийм зүйлийг ганц ч удаа мэдэрч үзээгүй Чой Сан, сохор хүн болохын тулд юу хийж чадна гэж бодож байна?