Part || 011

132 25 10
                                    

"Та нарыг хэн явуулсан юм? Хэний дураар ингэж байгаа юм?" гэж хашхичин орилох Хунжүн сайдын үг түүний нэг муу жижигхэн өргөөг сүтгэж байгаа хааны цэргүүдийг үл зогсооно.

Удалгүй Сонхва сайд өргөөний босгыг даван  орж ирэхэд тэдний хувьд бүх зүйл ойлгомтой болж эхлэв.

"Пак сайдаа, энэ чинь одоо юу болж байгаа чинь энэ вэ? Яагаад намайг ингэж байгаа юм?" гэж газарт хэвтэх Хунжүн түүнрүү мөлхөх замдаа асуухад Пак сайд гартаа барьсан хар өнгин дэвүүрээ хураан, гараа ар нуруундаа үүрээд түүний зүг тосон алхана.

"Юу яагаад гэж вэ сайд аа? Та надаас ингэж асуух чинь жаахан онцгүй юм биш үү?" гээд түүний урд ирээд суув.

"Хаантан хаана байна? Би тэрэнтэй ярилцах хэрэгтэй. Өөрт нь үнэнчээр зүтгэдэг хүнд ингэж хандана гэж байхгүй"

"Чи хаантанд үнэнч зүтгэсэн гэнэ ээ? Өөрийгөө тийм том хүнд битгий тооц. Чи бол хэзээ л бол хэзээ гишгээд хаях шавж төдий" гэж Сонхва хэлэв.

Хунжүн шүүрс зууж, уруулаа хазлан түүнрүү хараад "Намайг юу хийсэн болохоор ингээд байгаа юм?"

"Удахгүй ээ, удахгүй. Хамсаатан чинь ирэхээр бүгдийг нь хэлээд өгнө"

Сонхва ийн хэлчихээд долоон үеэрээ хааны албадууд байсан Ким овогтны өргөөг тойруулан нэг харлаа. Нилээн том юм, бараг хааны ордонтой адил хэмжээтэй мэт харагдаж байлаа. Өргөөний голд байх нууранд алтаар хийсэн гүүр, түүний хажууд зэсээр хийсэн байх гэлтэй шаргал өнгийн сандал байх аж. Сандалны яг хажууханд бас өөр нэг шаргал өнгөтэй ширээн дээр аяга байв. Аяганаас одоог хүртэл уур гарч байхыг харахад Ким сайд цай ууж байсан бололтой.

Тэрнийг өргөөг нэгд нэгэнгүй ажиглан харж байтал удалгүй Сун Минги Чой Жунхуг хүлээд, гарнаас нь чирэн орж ирэх нь харагдав. Тэгээд Сонхвагын урд ирээд Жунху ханхүүг Хунжүн сайдын хажууруу түлхэхэд нөгөөх нь бөмбөг шиг өнхөрсөөр сайдын хажууд ирээд зогсов.

"Сайд аа, энэ чинь юу болоод байгаа юм? Та ямар ч асуудал гарахгүй гэж хэлсэн биз дээ?" Ханхүүг ийнхүү хэлэхэд Хунжүн түүний амыг яаж таглахаа мэдэхгүй байгаа бололтой хэсэг хөдлөж байснаа, муухай харцаараа чимээгүй болгон эргээд Сонхваруу харахад тэр инээмсэглэж байв.

"Жунху ханхүү, юу болоод байгаа та ойлгож байгаа биз дээ?"

Жунху тэр дороо толгой сэгсрэв "Пак сайд аа, би ямар ч буруугүй. Ким сайд энэ санааг гаргасан. Намайг хаан болгож чадна, ямар ч асуудалгүй гэж тэр өөрөө хэлсэн шүү дээ" гэхэд Хунжүүн "Жунху ханхүү, чи чимээгүй байж болохгүй байна уу?" хэмээн орилов.

BLIND KING [ATEEZ] ||COMPLETED||Where stories live. Discover now