Чусон улсын 7 дахь хаан Чой Сан
Ард гаралтай хатан Кан Мүрим... сайхан сонсогдож байгаа биз.
Ордны хаалгыг тэр чигт нь нээн олон улсаас олон элч төлөөлөгчид ирсэн байлаа. Чусоны түүхэн дэхь хамгийн анхны ард гаралтай хатан, түүнээс гадна түүнийг хатанд залах ёслолд хүн бүхэн оролцох боломжтой байлаа. Энгийн ардаас эхлээд хааны алтан ургийн бүх хүмүүс цугларсан байв. Тэд бүгдээрээ шинэ хатанд мэхийн ёслож , тэдний нэрийг мянга мянган удаа цуурайтуулна.
Бүх хүмүүст хангалттай хүрэлцэхээр их хоол хүнс... Ордны гадна байдаг ядуусын хорооллын хүмүүсийн зарим нь тэнд байсан хоолнуудыг шанага шанагаар нь гэрлүүгээ зөөх нь харагдана. Сан Мүрим хоёр хоёул ядуу тарчиг өссөн учир ордны хаалгыг нэг өдөр нээсэн нь энэ байв. Энэрэнгүй юм тийм үү?
Хаан хатан хоёр хамтдаа сайхан харагдаж байна. Хааны өмссөн улаан өнгийн хамбуг түүний биеийн галбирыг тодотгож өгчээ. Хуриманд ирсэн эмэгтэй болгон Мүримд атаархаж байсныг хэлэх хэрэгтэй биз. Харин Мүримийн өмссөн цагаан шаргал өнгийн хамбуг өөр хаана ч байхгүй тийм л өвөрмөц эд байлаа.
Саны хувьд тэр энэ хорвоогийн хамгийн жаргалтай нэгэн болсон гэдэг нь маргаангүй биз. Хайртай эмэгтэйгээ өөрийнхөө эхнэр болгоод авчихсан. Түүнийг ямар санаа агуулж ингэснийг таах аргагүй ч одоо тэр магадгүй нисэх гэж байгаа байх.
Харин Мүрим тийм байж чадаж байгаа болов уу? Магадгүй түүнээс өөр хэн нэгэн байсан бол одоо хагарталаа баярлах нь гарцаагй хэмээн бодогдоно. Хааны хайр эвээлийг хүртэх юу нь тийм муухай гэж. Гэвч өөр хэн нэгнийг сэтгэлдээ тээсээр ирсэн Мүримийн хувьд энэ бүхэн яг л там шиг санагдах байх.
Хэдхэн хормын дараа хатны титэмийг түүнд зүүлгэх үйл ажиллагаа явсан юм. Түүний өмссөн байсан цагаан шаргал хамбугтай яг ижил өнгийн алтан шаргал сүрлэг титэм... Одоо түүнд таалагдаж байгаа байх тийм үү? Ядаж тэгж итгэцгээе.
Мүримийг титэмээ зүүсний дараа бүх хүмүүс орилолдон түүний нэрийг хэлж байлаа. Хатан хэтэрхий үзэсгэлэнтэй юм. Тэр Саны хажууд суудал дээрээ суухад хааны албадууд түүнд хүндэтгэл үзүүлэх ёстой байсан юм. Ингээд нэг нэгээрээ хүмүүс цуварсаар хамгийн сүүлд Сонхва Үёон хоёр тэдний урд зогслоо.
Сонхва: "Хаан, хатан хоёр түм түм наслах болтугай. Хааны хийсэн үйлдэл Чусоны түүхэнд гэрэл мэт бичигдэн үлдэхээр үйл хэрэг байгаасай. Хатан олон олон ханхүү түрүүлэн аз жаргалтай сайхан амьдраарай" хэмээн хэлэв.
YOU ARE READING
BLIND KING [ATEEZ] ||COMPLETED||
Short Story[Choi San] "МӨНГӨ, НЭР ХҮНД, ЭРХ МЭДЭЛ" амсаж үзээгүй хэнийг ч эхний удаад сохолдог зүйлс. Тийм зүйлийг ганц ч удаа мэдэрч үзээгүй Чой Сан, сохор хүн болохын тулд юу хийж чадна гэж бодож байна?