Хэт их жаргал дунд хэсэгхэн зовлон амттай... Хүмүүс ингэж хэлдэг. Гэвч хэзээ жаргахаа мэдэхгүй хэрнээ үй түмэн зовлон дунд сэлж байгаа хүнд ингэж хэлж болох уу? Бид бүгд өөр өөрийн гэсэн зовлонт далайг гаталж байна. Чадах ядахаараа энэ далайг туулахыг хичээх ч, хажууд хэн нэгэн байхгүй бол яаж гаталж чадна гэж.
Сан хаан сэнтийн хажууханд ганцаараа хооллон сууж байв. Хэн ч үгүй, гурван сарын турш өглөө бүх хамт хоололдог байсан хайртай ганц хатан нь яг одоо өөрийн хайртайгаа хамт аз жаргалтай байгаа байх гэх бодол дотрыг нь зүснэ.
Мүрим Үёон хоёрыг нэг нэгэндээ хайртайг нь мэдэх ч итгэхийг хүсдэггүй байсан юм. Яагаад тэд нэгнийгээ хайрладгыг гайхаад олдоггүй. Чой Сан, Мүримийн тэгж их голдог байсан Сан одоо бүхэл бүтэг Чусон улсын хаан болсон байхад яагаад түүнийг хайрлахгүй байгаа юм бэ гэж гайхдаг байлаа. Хайрыг мөнгөөр худалдаж авч болдог. Хүн бүхэн мөнгөнд дуртай, тэд хайртай. Тийм байхад Кан Мүрим яагаад...
Түүний ганцаараа хооллохыг харсан Сонхва сайд аажуухнаар "Хаантаан, өнөөдрийн ажлын хуваарь их байгаа тул бид яаравчлах хэрэгтэй" хэмээхэд Сан ямар ч эргэлзээгүйгээр "Үгүй ээ сайд аа, бид өнөөдөр ажиллахгүй. Энэ улсын хаанд ч бас амралт гэж байх хэрэгтэй. Тийм болохоор өнөөдөр би энгийн хүн шиг амрах болно. Найзуудтайгаа цагийг өнгөрүүлээгүй их удсан байна" хэмээгээд халааснаасаа жижигхэн цагаан алчуураа гарган ирээд гараа эргүүлж тойруулаад арчив.
Түүний хариултыг сонссон Пак сайд ямар нэгэн зүйл хэлэхийг хүссэн ч чадаагүй бололтой хий дэмий амаа хөдөлгөж байгаад өргөөнөөс гарч одоход одоо л нэг Сан ганцаар үлдэв.
"Тийм ээ, би ч бас амрах хэрэгтэй. Найзууддаа цаг гаргах хэрэгтэй" гэж хэлээд Мүримийн өргөөг зорин хурдан хурдан алхална.
Ингэхдээ гартаа нэг том хайрцагтай зүйл барьсан байх ба энэ нь магадгүй багын сайн анд Үёонд өгөх гэж байгаа бэлэг байж мэднэ.
Хаан алхалсаар хатны өргөөний хашаан дээр ирээд хаалганы бяцхан завсараас ордонг ширтэв. Хаа нэгтэйгээс Саны хамгийн хайртай эмэгтэйн тас тас инээх чимээ сонсогдоно. Түүнтэй зэрэгцээд Үёоны бүдүүн хоолой ямар ч юм нэг зүйлийг ярьхад Мүрим ярьсан зүйлд нь тасралтгүй инээсээр л байлаа.
Сан өөр зүйлсийг бодож сэтгэлээ эргэлзүүлэхгүй байхыг хичээнэ.
"Мүрим жаахан ганцаардсан байх, тэр Үёоны санасан байх. Учир нь тэд чинь сайн найзууд шүү дээ. Зүгээр л түүнийг үгүйлсэн байх. Хэсэгхэн хугацаа өнгөрчихвөл тэр намайг гээд эргээд ирнэ. Тэр надад жаахан ч гэсэн сэтгэл алдарсан байж л таарна. Тийм ээ, тийм л байж таарна" гэсэн ахархан бодлоор тархиа дүүргээд өргөөний хаалгыг нээн ороход саяхан инээлдэж байсан тэд зэрэг Санруу хараад гайхацгаах шиг царай гаргав.
YOU ARE READING
BLIND KING [ATEEZ] ||COMPLETED||
Cerita Pendek[Choi San] "МӨНГӨ, НЭР ХҮНД, ЭРХ МЭДЭЛ" амсаж үзээгүй хэнийг ч эхний удаад сохолдог зүйлс. Тийм зүйлийг ганц ч удаа мэдэрч үзээгүй Чой Сан, сохор хүн болохын тулд юу хийж чадна гэж бодож байна?