Нэг

2.3K 240 36
                                    

Шиён: Дэрээ аваад өөр газар очиж унт!

Вонү: Чамтай нэг гэрт байхаас ч ой гутаж, уур хүрч байна.

Шиён "Удахгүй салах өргөдлийн хугацаа дуусах болохоор тэс!" гэхэд Вонү "Тэр залуугийнхаа гэрт очиж амьдар!" гээд дэрээ аван өрөөнөөс гарах гэтэл Шиён "Энэ байшинг би авч салах болохоор чи эртхэн хувцсаа бэлд!" гэв.

Вонү: Яаж яваад чам шиг хүүхэнтэй гэрлэчих вэ?

Шиён: Би ч бас чамтай гэрлээд, нэг жил хамт амьдарсандаа үнэхээр их харамсаж байна.

Шиён "Намайг хайрлаж чадахгүй өөр хүн сэтгэлдээ тээж явдаг чамд юунд итгэж гэрлэсэн юм бол оо?" гэж зангирсан хоолойгоор хэлэхэд Вонү санаа алдан "Одоо больцгооё!" гэхэд Шиён чангаар инээн "Яасан бэ? Ким Бумиг ярихаар үргэлж боль гэх юм? Тэгж их хайртай байсан юм бол авч үлдэхгүй яасан юм? Чиний өөрийн чинь амьдрал ганцхан сүйрчихсэн юм шиг байна уу? Миний амьдрал ч бас оронгоороо эргэчхээд байна" гэлээ.

Вонү: Би чамд яг одоо боль гэж байна шүү! Эхнээсээ өөр хүнтэй явалдаж нөхрөө хуурсан хүн нь чи!

Шиён: Тийм ээ. Тэгээд юу гэж? Би ч бас хайрлагдах эрхтэй хүн!

Хамт амьдарсан нэг жилийн хугацаанд үргэлж хэрүүл болсоор ирсэн. Эцэст нь түүнийг өөр эртэй явалдаж байгааг мэдээд салахаар шийдсэн юм. Миний амьдрал хэзээнээс ийм хэцүү болчхов оо?

...

Гэрт байж тэсэхгүй бачимдаад байсан болохоор эмнэлэг дээр ирээд амралтын өрөөнд л унтахаар хэвтлээ. Тухгүй ч гэсэн ядаж л тайван амгалан юм.

Шөнө дунд унтаж байтал утас дуугарсаар намайг сэрээхээр нь "Энэ цагт хэн байдаг билээ?" гэж бодсоор хартал гадаад дугаараас ирсэн дуудлага байв. Тасрахаас нь өмнө бушуухан дуудлагыг аваад "Жон Вонү байна" гэхэд хариу байсангүй.

Вонү: Байна уу?

-...

"Ярихгүй бол тасаллаа шүү" гэж хэлсэн ч хариу өгөхгүй байсан болохоор дуудлагыг таслах гэтэл хамгаас хайртай түүний минь хоолой сонсогдов.

-Би...

Вонү: Буми юу?

Вонү: Буми?

Вонү: Буми бүх зүйл зүгээр үү?

- Г.Гуйя! Бидэнд туслаач дээ.

Вонү: Юу?

Би ахин түүний нэрийг дуудсан ч тэр чимээгүй байж байгаад дуудлагаа тасалчхав.. Юу болсон болоод?

Эргүүлэн өнөөх дугаар руу залгатал дуудаж байгаа ч авахгүй байсан болохоор хэтэрхий их санаа зовсондоо шуудхан Мингюү рүү залгалаа.

Мингюү: Хар шөнөөр яах гээд байгаа юм?

Вонү: Бумид юу тохиолдсон юм?

Мингюү: Буми яасан гэж?

Вонү: Над руу сая залгаад бидэнд туслаач гэж байгаад утсаа салгачихлаа.

Гэтэл Мингюү сандарсан аятай "Яасан байдаг билээ? Би залгаад үзье" гээд тэр утсаа салгачхав.

Түүнд яг юу тохиолдсон болоод над руу холбогдов оо?

Oh My Bomi! 2 |JWW|Where stories live. Discover now