Bomi
Би: В.Вонү?
Вонү: Охин хаана байна?
Би: Чи яаж энд?
Вонү: Охин хаана байгаа юм гэж бт чамаас асуугаад байна.
"Түүнийг тусгаарлачихсан байгаа" гэхэд Вонү санаа алдан "Надад юу болоод байгааг тайлбарлаач" гэв.
Надад түүнд хэлэх олон зүйлс байгаа ч юунаас эхлэхээ мэдэхгүй чимээгүй л түгшин зогсов.
Вонү: Ким Буми!
Би: У.уучлаарай.
Миний түүнд хэлж чадах ганц үг энэ л байна.
Вонү: Яагаад уучлалт гуйгаад байгаа юм?
Би: Уучлаарай.
Би: Намайг үнэхээр уучлаарай.
Вонү: Яагаад надаас түүнийг нуусан юм?
Би: Айгаад... Би хэлэхийг хүссэн ч чадаагүй.
Вонү: Ядаж түүний өвчнийг хүндрэхээс нь өмнө надад хэлэхгүй яасан юм?
Би: Энэ явдал чиний хуримын үеэр болсон. Миний цус түүнд таарахгүй болохоор аавынх нь цус хэрэгтэй гэсэн. Тэгээд л жаргалтай байхад чинь энэ талаар хэлэхийг хүсээгүй. Өөр арга зам байгаа гэж бодсон. Гэвч...
Тэр үгийг минь гүйцээж сонсолгүй намайг татан тэвэрч цээжиндээ нааж, үсийг минь илээд "Уучлаарай" гэж тасралтгүй шивнэсээр байсан юм.
...
Жошуа: Чамайг ирсэнд маш их баярлаж байна.
Вонү: Надад үнэнийг хэлсэнд баярлалаа.
Жошуа: Чамайг бодож биш Бунуг бодож л...
Вонү: Гэсэн ч баярлалаа.
Жошуа: Бумигаас бүхнийг сонссон уу?
Вонү: Хальт л...
Жошуа: Тэгэхээр Буну ховор тохиолдлын цусны өвчтэй. Бумигийн цусны бүлэг таарахгүй болохоор чиний хэрэг гарсан.
Вонү: Миний бүх цусыг авсан ч болно.
Жошуа: Өдөрт авч болох хэмжээгээр нь авна. Эмч хүн байж чи ямар сэтгэлийн хөөрөлтэй юм бэ?
Вонү: Би охинтойгоо уулзаж болох уу?
Жошуа: Түүний биеийн байдал сайжрахаар уулзаарай. Тусгаарласан байгаа.
Жошуа: Тэгээд энийг ав.
Вонү: Юу вэ?
Жошуа: Өвчний талаарх мэдээлэл. Сайн судал. Чи мэргэжлийн хүн болохоор надаар тайлбарлуулалтгүй ойлгох байх.
...
Буми: Ороод ир дээ.
Буми: Нөгөө хүн амьдраад байдаггүй, ихэнхдээ эзгүй байдаг болохоор тоостой байгаа байх.
Вонү: За.
Буми: Чи гэртээ байгаа юм шиг л байгаарай. Би ажил руу буцах ёстой болохоор ингээд явлаа.
Буми: Ойрхон дэлгүүр байгаа. Хүнс цуглуулах хэрэг гарах байх.
Вонү: Ойлголоо.
...
Wonwoo
Би гэрт ганцаараа үлдэн өрөөнүүдээр нь явж сонирхов. Буми гийн өрөө бололтой нэг өрөөнд орж ирлээ. Тэр яг хэвээрээ байна. Оймсоо замбараагүй хаа сайгүй шидчихээд сүүлд нь нэг өрөөсөн талыг нь олохгүй хайгаад явж байдаг сан. Орон дээр нь гурван ч том дэр. Олон дэртэй бол сайхан амардаг гээд хамт унтах гэхээр дүүрэн дэртэй оронд нь багтах гэж үзэж тардаг байж билээ. Тэр миний мэддэг Ким Буми хэвээрээ байна. Юу ч өөрчлөгдөөгүй. Миний хайртай Ким Буми.
...
Хэд хоногоос намайг эмнэлэг дээр дуудаж охины бие сайжирсан болохоор эмчилгээг үргэлжлүүлэн хийх боломжтой болсон. Охин бид хоёрын эхний уулзалт. Би түүнд таалагдах болов уу?
...
Bomi
Би: Буну?
Буну: За ээжээ.
Би: Удахгүй аав нь ирнэ.
Буну: Тийм үү?
Би: Аав нь чамд туслахаар ирсэн болохоор~
Миний үгийг таслан хаалга онгойж тор дүүрэн юм барьчихсан Вонү орж ирлээ.
Би: Ирчхэв үү?
Вонү: Тийм ээ.
Түрүүнээс хойш биднийг анхааралтай ажигласан охин минь Вонү руу гараараа зааснаа
Буну: Энэ ах тэгээд миний аав юм уу?
Би: Тийм ээ.
Буну: Өө!
Буну: Шал царай муутай юм байна шүү дээ!
YOU ARE READING
Oh My Bomi! 2 |JWW|
Roman d'amour"Always believe in the magic of a new beginning." Үүнийг уншихын өмнө Oh My!1 уншаарай.