Тав

1.3K 193 11
                                    

Буну: Ээжээ, би парк орж тогломоор байна.

Би: Эдгэхээр чинь хамтдаа парк орцгооё.

Буну: Үгүй ээ, хагалгааны өдрөөс өмнө ормоор байна. Ахыг ч бас дагуулаад.

Би: Болохгүй шүү дээ. Бид болгоомжтой байх хэрэгтэй.

Буну: Би үнэхээр болгоомжтой, анхааралтай байх болохоор гуйя. Би эмчээс гуйчихна.

Би: Буну ээжийнхээ үгэнд ор.

Буну: Ээжээ гуйж байна.

Би: Эхлээд эмчтэй чинь ярилцаж үзнэ.

Буну: За. Би ч бас эмчээс гуйна.

Би: За одоо унт. Цаг орой болчхож.

Буну: Гэхдээ ах хаана байгаа юм? Өнөөдөр ирэхгүй юм уу?

Би: Ах нь гэрт очиж шүршүүрт орж хувцсаа солих хэрэгтэй. Тэгээд тэндээ хоно гээд хэлчихсэн.

Буну: За ойлголоо. Ээжээ би унтлаа шүү.

Би: Сайхан амраарай.

...

Эмч: Болгоомжтой яваарай. Бэртэж болохгүй шүү!

Буну: Ойлголоо доо. Би таны хэлсэн бүр үгийг сайн тогтоож, ойлгож авсан болохоор та санаа зовох хэрэггүй.

Эмч: Буну мундаг охин шүү!

Эмч: Болгоомжтой! Түүнийг сайн анхаарна шүү.

Би: Ойлголоо.

Эмч "Бас аав нь Бунуг тэврээд болгоомжтой авч яваарай" гэхэд Вонү "Ойлголоо" гээд Бунуг гар дээрээ өргөн цээжиндээ наав.

Нэг бүтэн өдрийн турш Буну эмчийн араас гүйж хөөцөлдөж наалдаж явсаар парк орох зөвшөөрөл авч. Хариуд нь маш болгоомжтой явах ам тангараг өргөснөөр бид хүүхдийн парк явахаар болсон юм.

...

Буну: Тэгэхээр би аюулгүй тоглоомоор тоглох хэрэгтэй.

Би: Юун дээр тогломоор байна?

Буну: Морин тойруулга.

Тэгээд Вонү морин тойруулга дээр Бунуг авч тоглохоор болоход Буну "Ээж! Бид хоёрын зургийг аваарай" гэсээр Вонүтай хамт тоглоом руу явлаа.

...

Буну: Энэ ч аюултай...

Буну: Энэ ч бас...

Буну: Энэ бүр ч аюултай.

Би: Эдгэснийхээ дараа ирээд бүх тоглоомоор тоглоорой.

Буну: Тэгж ч шунахайрахгүй шүү!

Вонү: Чи хаанаас ийм үг сурсан?

Буну: Кино, кино!

Буну: За, за. Шийдчихлээ дээ. Өнөөдөртөө гурвуулаа хамт алсын харагч дээр суугаад харьцгаая!

Би: Өндрөөс айхгүй юу?

Буну: Үгүй ээ.

Би: Чамаас биш Вонүгаас асууж байна.

Биднийг үерхдэг байхад би татаж чангаасаар түүнийг алсын харагчинд авч суутал хамгийн өндөр дээр ирэхэд нь Вонүг хартал царай нь хувхай цайчихсан сандлаасаа зуураад сууж байсан нь санаанд оров.

Буну: Арай ахаа та өндрөөс айдаг юм биш биз дээ?

Вонү: Ү.үгүй.

Буну: Ахаа та айгаад байгаа юм биш үү?

Вонү: Үгүй. Айдаггүй.

Буну: Ах өндрөөс айдаг л юм байна шүү дээ.

Вонү: Айдаггүй гээд байхад. Алив алсын харагчинд сууя! Тэгээд батлахад болно биз дээ?

Буну: Ахаа та айгаад байвал хэрэггүй юм биш үү?

Вонү: Чадна гэж байна.

...

Буну: Айгаад байвал хэрэггүй гээд байхад.

Би: Алив Вонү энэ уснаас уу!

Буну: Ахаа та өдий насалчхаад өндрөөс айгаад л...

Буну: Найман настай алгын чинээ охиноос ч долоон дор...

Буну "Та арай аймшгийн киноноос бас айдаг юм биш биз дээ?" Гээд их сонирхон асуув. Дээр үеийн дурсамж бодогдоод тэсэлгүй инээчхэв. Тэгсэн Вонү над руу муухай харснаа Бунуд хандан "Би аймшгийн киноноос айдаггүй" гэв.

Буну: Нэг л итгэл төрөхгүй байх юм.

Вонү: Айдаггүй гээд байхад!

Буну: За, за. Итгэж байна даа, итгэж байна.

Буну: Гэхдээ ахаа та айдаг л юм байна шүү дээ!

Oh My Bomi! 2 |JWW|Where stories live. Discover now