Хоёр

1.4K 211 33
                                    

Bomi

-Ээжээ!

Би: Миний охин эмчилгээгээ сайн хийлгэсэн биз дээ?

-Тийм ээ. Би уйлалгүй тэвчсэн. Мундаг байна уу?

Би: Мундаг шүү! Ээж нь өнөөдөр охинтойгоо хамт унтана даа. Шөнөжин Бунугаа үнсэхээ мэдье ээ!

Буну: Ээжээ би найман настай том болсон охин шүү! Ичмээр юм бэ?

Би: Үүрд миний жижигхэн зулзага гэдгээ чи мэдэх үү?

Буну: Мэднэ дээ.

Би охиныхоо хацрыг илээд "Жаахан л тэвчээд эмчилгээгээ сайн хийлгэх юм бол удахгүй өвөө, эмээ, ахтайгаа уулзана шүү." гэхэд Буну "Гэхдээ тэд намайг мэдэхгүй шүү дээ. Би тэдэнд таалагдах болов уу? Өвчтэй гээд намайг голохгүй биз дээ?" гэв.

Би охиноо тэврээд "Юу гэж дээ. Тэд чамайг хайрлах болно." гэхэд "Ээжээ, би бас үсээ өвдөг хүртлээ ургуулж болно биз дээ?" гэсээр энгэрт минь наалдахад нь "Тийм ээ, болно. Ээж нь үсний чимэглэл төрөл төрлөөр нь авч өгөх болохоор одоо жаахан л тэвччих" гээд түүнийгээ үнслээ.

...

"Чи өөрөө эмч хүн болохоор гадарлаж байгаа байх. Бунугийн бие улам муудаж байна. Түүний биеийн зарим хэсэг мэдээ алдаж эмчилгээ авахгүй байна. Ганц л арга зам үлдсэн гэдгийг чи хэлүүлэлтгүй мэднэ. Цаг алдах юм бол Бунуд аюултай" гэж эмч хэлэхэд би толгой дохисоор "Ойлголоо. Би Бунугийн аавтай холбогдох болно"

Эмч: Түүнийг яаралтай энд авчрах хэрэгтэй.

...

Буну: Эмч юу гэж байна?

Би: Миний охиныг мундаг тэвчээртэй. Эмчилгээгээ маш сайн хийлгэж байгаа, удахгүй цоо эрүүл болно гэсэн.

Буну: Хэлсэн шүү дээ! Удахгүй өвөө, эмээ, ахтайгаа уулзана даа.

...

Бунуг унтуулчхаад түүний өрөөнөөс гарч эмнэлэгийн харанхуй коридороор одоо юу хийх, яах талаараа бодон алхана. Цаг алдах тусам Бунуд аюултай. Өөр арга зам байхгүйгээс хойш түүн рүү холбогдохоос өөр аргагүй болов. Залгах үгүйдээ эргэлзэн удаан бодсон ч түүн рүү холбогдох зориг хүрээгүй болохоор буцаад л Бунугийн унтаж буй өрөө рүү явлаа.

...

-Эмчээ даралт нь уначихлаа!

-Хурдан хөдлөөд чадах бүхнээ хий!

Жошуа: Чи чинь солиорчхоо юу? Хүүхэд чинь үхэх гээд байна!

Жошуа "Хурдан Вонүг дуудаач!" Гээд миний утсыг шүүрч аваад Вонүгийн дугаар руу залгаад буцаан өгөв.

Oh My Bomi! 2 |JWW|Where stories live. Discover now