Удаан үргэлжилсэн хагалгаа эцэст нь дуусаж эмч нар гарч ирэхэд шуудхан л түүний урд очиж зонсоод "Юу болсон бэ?" гэхэд эмч эгцэлж ч харж чадалгүй амнаасаа ганц "Уучлаарай" гэх үгийг хэлэв.
Буми: Сайхан мэдээ хэлэх гэж байж юун уучлаарай вэ?
Эмч: Сэтгэл зүйгээ бэлдээрэй. Хагалгаа амжилтгүй болсон. Биеийн байдал хэтэрхий муу байна.
Буми: Та юу яриад байна?
Эмч: Чадах бүхнээ хийсэн. Даанч...
Эмч: Ким эмчээ. Бунуд одоо цаг үлдээгүй. Тэр ухаан орвол үнэхээр азтай, чи түүнтэй салах ёс хийж чадна.
"Бидэнд өөр хэлэх зүйл алга" гээд маскаа тайлан цааш явахад нь хөл дээрээ тогтох ямар ч тэнхэлгүй газарт унахад, хагалгааны өрөөний хаалга нээгдэн Вонүг түрсээр гарч ирэхэд тэр намайг хараад л шууд "Юу болсон бэ?" гэв.
Буми: Амжилтгүй. Тэр удахгүй үхнэ.
Буми: Миний охин үхэх нь.
...
Шөнөжин Бунугийн өрөөний гадаа яах талаар бодон суулаа. Ээжийн хувьд би юу хийж чадах юм бэ?
"Буну ухаан орлоо" гэх дуугаар түүний өрөө рүү гүйн ортол охин минь тааз ширтээд хэвтэж байв.
Би: Буну...
Буну: Ээжээ, аав хаана байна?
Вонү: Аав нь энд байна.
Буну: Би эдгэчхээд тантай паркт очиж өдөржин тоглоно гэж бодсон.
Вонү: Хамт явж болно шүү дээ.
Буну: Ааваа, ээжээ. Надтай хамт, намайг тэврээд хэвтээч тэгэх үү?
Вонү бид хоёр Бунугийн орны хоёр захад хэвтэж, бид гурав биенийгээ чангаас чанга тэврээд шахцалдан хэвтэв.
Буну: Надад амла. Та хоёр надад дүү гаргаж өгөөрэй.
Буну: Би дүүтэй болмоор байна.
Вонү: За, амлаж байна.
Буну: Бас та хоёр хэзээ ч дахин биенээсээ салахгүй гэж амла.
Вонү: Амлаж байна.
Буну "Ааваа та үнэндээ царайлаг шүү! Тэр үед юу гэж хэлэхээ мэдэхгүй л..." гэхэд Вонүгийн хацрыг даган нулимс нь урсана.
Буну: Эр хүн байж өндрөөс айна, аймшгийн кино үзэж чадахгүй. Бас уйлна. Надаас ичдэггүй юм уу?
Вонү хурдхан нулимсаа арчаад "Миний охин байхад яагаад чамаас ичнэ гэж."
Буну: Миний аав байж айхгүй намайг хамгаалах ёстой биз дээ?
YOU ARE READING
Oh My Bomi! 2 |JWW|
Romantizm"Always believe in the magic of a new beginning." Үүнийг уншихын өмнө Oh My!1 уншаарай.