Зургаа

1.4K 197 40
                                    

Эмнэлэг явах замд Буну унтчихсан болохоор Вонү тэврэн, би хажууд нь Бунугийн гутлыг барин алхав. Бунуг унтчихсан чинь хэн хэн нь дуугаа хураагаад их л эвгүй байсан ч гадаа нар жаргаж байсан болохоор тэнгэр харан алхана.

Вонү: Би салж байгаа.

Чимээгүй байдлыг эвдэн Вонү эхлэн үг дуугарав.

Би: Жошуагаас сонссон.

Вонү: Чи намайг жаргалтай амьдраарай гэсэн.

Вонү: Гэхдээ нэг л болж өгөхгүй байна.

Би: Цаг хугацаа хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ.

Вонү: Энэ байдлаараа хичнээн жил өнгөрсөн ч өөрчлөгдөхгүй юм шиг санагдаад байна.

Би: Өөрчлөх гэж оролдож үзсэн үү?

Вонү: Тийм ээ. Гэхдээ юу ч бүтэхгүй байна.

"Амьдрах шалтгаан хүн болгонд байдаг болохоор~" гэтэл Вонү үгийг минь таслан "Миний амьдрах шалтгаан чи" гэж маш хурдан хэлээд санаа алдан ахин зөөлхөнөөр "Зөвхөн чи гэж байна" гэв.

Би хариу хэлэлгүй түүн рүү ширтэв. Яагаад хайртай байж хамт байж болдоггүй юм бол?

Би: Чиний мөрөөдлийн амьдралыг би бүтээж чадахгүй.

Вонү: Миний мөрөөдөлд зөвхөн чи л байдаг.

Вонү: Надад зөвхөн чи л байдаг. Миний хүсэл, миний өнгөрсөн, одоо, ирээдүй бүгдэд нь чи л байдаг.

Би: Гэхдээ~

Вонү: Гуйя. Буми би дахиж чамайг явуулж чадахгүй. Бунуг ч тэр.

Би: Жон Вонү!

Вонү: Би Бунугийн аав байхад яагаад түүнээс хол байх ёстой юм?

Би: Вонү сайн сонс.

Энэ үгийг хэзээ ч амнаасаа унагахгүй гэж бодсон юмсан.

Би: Би хайргүй хүнтэйгээ хамт байж чадахгүй.

Вонү: Чамайг надад хайртайг би мэднэ.

Би: Чи буруу бодож байна. Чамд хайргүй болоод л бид тэр үед салсан. Хичнээн хичээсэн ч би чамд хайрлуулж байгаа шигээ чамайг хайрлаж чадахгүй байгаагаа мэдрээд тэвчээд байж чадахгүй.

Би: Дахиж энэ талаар яриад хэрэггүй. Бунуг эдгэхээр түүнийг байгаа гэдгийг мартаад өөрийнхөөрөө амьдар.

Вонү: Би яаж өөрийнхөө хүүхдийг мартах юм? Яаж хайрыг нуух юм?

Би: Биднийг зүгээр л орхичих гуйя.

Oh My Bomi! 2 |JWW|Where stories live. Discover now