2-р хэсэг

427 23 6
                                    

~ 7 жилийн өмнө ~

- Эгчээ намайг дагуулаад яв л даа. Би таньгүйгээр яах болж байна?

Би уйлан дуугарсаар Кан Сора-ийн хөлнөөс зуурах бол Сора цүнхтэй хувцсаа арай ядан чирсээр гадаа хүлээх машин луу зүтгэж байв.

Ханиад минь хүндрээд эмнэлэгт долоо хоног хэвтчихээд гараад иртэл Сора сурагч солилцоогоор Америк явахаар болчихсон байсан юм.

- Сүжин намайг уучлаарай. Гэхдээ үнэхээр алдаж болохгүй боломж байсан юм. Тэгээд ч би гуравхан сар болчихоод л ирнэ шүү дээ.

Сора намайг дагуулж явах байх гэсэн хүлээлтээр түүнийг эгчээ дуудсан ч бүтэлгүйтэв. Ихэвчлэн би түүнийг "эгчээ" гэж дуудах бүрт тэр бууж өгдөг билээ.

Сора гэнэтхэн гүнзгий амьсгаа аваад гартаа барьж байсан цүнхээ газар түс хийтэл тавьчихав. Тэгээд доошлон миний мөрнөөс атгаад

- Сүжин, чи ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Би хоцрох гээд байгаа болохоор хурдан явмаар байна. Чи намайг буцахаас долоо хоногийн өмнө хүрээд ир. Хоёулаа зугаалж болох юм.

Тэрээр ааваас тусламж хүсэн дээш өнгийвөл аав ч амыг нь дагуулан "тийм шүү, би чамайг Сора-ийн араас явуулж өгье" хэмээлээ.  

Би нэлээн удаан бодож үзсэний эцэст дажгүй санал байсан тул дээш өндийн Кан Сораг тэвэрчихээд ээжтэй цуг гэр лүүгээ орсон юм.

***

Анх удаа л Сора байхгүйгээр сургуульдаа явж байгаа тул нэг л хоосон оргиод эвгүй санагдах ажээ.

"Яваад ганцхан хонож байхад, санаад үхлээ"

Ээж ч мөн адил хоёр өглөөний цай бэлдчихсэн байх нь тэр. Цайгаа уучихаад цүнхээ үүрээд сургууль руугаа алхлаа.

Биенээс минь нэг хэсгийг нь салгаад авчихсан мэт л сэтгэлд нэг зүйл тороод уйтгартай байв.

Ангидаа орж иртэл Кан Сора-ийн суудаг суудал дээр нэгэн хөвгүүн суух агаад цонхоор орж ирэх нарны туяа зөвхөн түүн дээр л тусах мэт, салхины сэвшээ зөвхөн түүнд л зориулж салхилж буй мэт л үгээр хэлэхийн аргагүй царайлаг хөвгүүн байх нь тэр.

- Тэр хөвгүүн хэн бэ?

Би суудалдаа суухаасаа өмнө аяархан гэгч нь ангийн даргаас асуувал тэр ч бас миний чихэнд ойртон шивнэх ажээ.

Love alarmWhere stories live. Discover now