7-р хэсэг

145 16 0
                                    

Жүнмён дахиж эхлэе гэж хэлснээс хойш долоо хоног өнгөрсөн байв. Түүнд үгүй гэж хэлж чадаагүй ч бас түүний хэлсэнээр эхэлчихэж ч чадахгүй байлаа. Тэр миний ихэртэй дөрвөн жил үерхсэн шүү дээ.

Жүнмён надтай цуг өглөөд сургууль руу минь алхаж, орой тарсны дараа хүлээгээд зогсож байна. Замдаа түүнтэй ярилцахгүй хол явж байсан ч сүүлийн хоёр хоногт чадаагүй юм. Тэр миний сайн найз байсан, намайг яаж тайтгаруулах, инээлгэхээ сайн мэддэг байсан.

Гэрт ч мөн адил эвгүй байв. Сорагийн царайг харж чадахгүй аль болох зугтааж байлаа. Гэтэл нэг өглөө би урьдын адил тэднийг сэрэхээс өмнө өрөөнөөсөө сэмээрхэн гараад явах гэж байтал Сора үүдний хажууд байх сандал дээр сууж байх нь тэр.

Цочиж үхэхээ шахан зүрхэн дээрээ гараа тавин зогсов. Тэгээд түүнийг хараагүй мэт хурдхан гутлаа углаад гарах гэтэл Сора миний нэрийг дуудлаа.

- Жүнмёний машин гадаа байна лээ.

- Аан .. тийм ээ. Бид хоёр өмнө нь бие биенээ таньдаг байсан .. тэгээд

- Мэднээ тайлбарлах хэрэггүй

Бид хоёр удтал чимээгүй байсны эцэст би гарахаар ухасхийв.

- Хоёулаа яагаад ийм харилцаатай болчихсон юм. Надаас зугтах хэрэггүй Сүжин. Чиний буруу биш болохоор битгий зугт. Би чамайг хориглохгүй.

Сора гэрэлд гарч ирэхэд түүний нүд улайн бүлцийсэн байв.

- Жүнмёнд би худлаа ярьчихсан болохоор надтай дөрвөн жилийн турш үерхсэн юм. Чиний байх ёстой байсан цаг хугацааг хулгайлсанд уучлаарай.

Тэрээр өөр юу ч хэлэлгүй хажуугаар зөрөн өрөө лүүгээ орлоо.

Би нээрээ Жүнмёноос эгчтэй яаж яваад танилцсанг нь асуугаагүй юм байна.

Гэрээс гараад түүний машинд суувал тэрээр надад халуун кофе сунгав. Түүнээс талархан аваад, машин манай сургуулийн зүг хөдлөх ажээ.

- Сора чамд юу гэж худлаа ярьсан юм. Өөрийгөө чамд намайг гэж танилцуулсан юм уу.

Жүнмён асуултанд минь тэр дор нь хариулсангүй.

- Үгүй дээ ... ихэрт чинь буруу байхгүй. Би л андуурчихсан хэрэг.

Тэрээр өөр юу ч ярилгүй намайг сургуульд хүргэж өгөөд хөдлөн явлаа. Судлах ёстой хичээлүүд дуусчихсан, дипломын ажлаа хариуцсан профессортоо хүлээлгээд өгчихсөн тул ойрын хугацаанд сургууль дээр ирэх шаадлагагүй болов. Ингээд сургуулиа төгсөх шив.

Love alarmWhere stories live. Discover now