6-р хэсэг

139 17 0
                                    

Миний дөрвөн жилийн турш нууж ирсэн нууц өнөөдөр илчлэгдэх ёстой.

Хоолны турш Сүжинд тавгүй байгааг хараад өөрийгөө үзэн ядсан ч нэгэнт эхлүүлчихсэн зүйлийг яалтай билээ.

Өнөөдөр Жүнмёнийд хононо гэж хэлээд түүний машинд суун гэр лүү нь хөдлөв. Замын турш тэрээр юу ч асуусангүй.

Түүний гэрт орж ирсэний дараа Жүнмён зангиагаа суллан буйдан дээр суугаад намайг ч бас суухыг дохилоо.

- Тайлбарла ..

Тэрээр өөр юу ч хэлсэнгүй.

- Тайлбарлах юу байна. Би чамд худлаа ярьсан, тэгээд л болоо.

- Яагаад тэгсэн юм? Яагаад тэгж байгаа юм?

- Одоо өнгөрсөнг сөхөх шаардлагатай гэж үү? Бидний бүтээсэн дөрвөн жил чамд юу ч биш хэрэг үү? Гуравхан сар хамт байсан ахлах сургуулийн дурлалаа илүүд үзэж байгаа юм уу?

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэзээ ч над руу харж байгаагүй хүйтэн харцаар Жүнмён над руу эгцлэн ширтлээ.

- Миний дурласан хүн чи биш байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд чи нэг л өөр санагддаг байсан нь аргагүй юм байна. Миний сэтгэлийг булгилуулж, догдлуулж насан туршдаа мартагдахааргүй болтол өөртөө дурлуулсан хүн нь чи биш байсан. Гурван сар бүтээлцсэн нандин дурсамждаа тулгуурлаж дөрвөн жилийн турш цэцэглүүлэх гэж хичээсэн хайрын эзэн минь чи биш чиний ихэр!

Жүнмён амьсгаадан, хамаг судас нь товойсон байх ба хоолойныхоо хэрээр над руу орилох нь тэр.

Түүнээс айж байгаа ч үүнийгээ нуун гараа чанга атгав. Дэндүү сэтгэл өвтгөм байсан тул нулимс минь урсчихав.

- Тэгээд тийм л хайртай байсан юм бол, би тийм л өөр санагдсан юм бол яагаад хайгаагүй юм. Чи зүгээр л өөрийгөө хуурч байна. Дурсамж гэв үү? Үгүй дээ чи зүгээр л царайнд дурласан. Тийм болохоор л миний ихэр гэдгийг ч анзаараагүй, анзаарахыг ч хүсээгүй.

Жүнмён үг хэлэлгүй хажуугаар минь зөрөн хаалга руу алхлаа. Нулимс минь тогтохгүй улам л урсаж түүний араас очоод гарнаас нь зуурав.

- Хаашаа ч битгий яв гуйя. Энэ бүхэн чиний буруу байсан. Бүх зүйл нэгэнт дуусчихаад байхад одоо яах гээд байгаа юм. Ямар хүн гэхээрээ найз охиныхоо гэр бүлийг ч сонирхдоггүй  байнаа ... Би чамаас гэр бүлээ нуугаагүй. Чи шалгаж болох л байсан.

Хоолой минь сааралтан түүнээс уйлан гуйж байв. Тэгтэл тэр гарыг минь эвтэйхэн тавиулаад байж боломгүй үгсийг урсгав.

"Миний хувьд лав дуусаагүй"

***
Т

эр өдөр би гэртээ хоносонгүй. Гадуур хаашаа ч юм алхаж сурагч солилцоогоор гуравхан сарын хугацаатай ирэхдээ бүтээсэн дурсамжуудаа бодон алхаж байлаа.

Кан Сора-ийн хэлдэг ч зөв. Би л хайхрамжгүй хандаж одоо ингээд нэг хүнийг заавал шархлуулах болчихоод байдаг. Бүгд миний буруу.

Гадаа жиндүүхэн байсан тул замд тааралдсан дэн буудалд өрөө аван хонохоор шийдлээ. Ойрын хэд хоногтоо Соратай нүүр тулж чадахгүй юм байна.

Шөнөжин цурам ч хийлгүй хонон удаан бодсоны эцэст Сүжинтэй уулзахаар шийдсэн юм.

Маргааш өглөө нь түүнийг гарч ирэх болов уу гэж их сургуулийнх нь үүдэнд хүлээн зогсов. Түүний утасны дугаар, ямар ангид сурдаг юу ч мэдэхгүй ба Сора-аас энэ сургуульд сурдагийг нь хальт сонсож байсан билээ.

"Зөрчихвөл яанаа"

Тэгтэл ашгүй тэрээр өөдөөс алхан ирж байх нь харагдав. Царайнаас нь намайг хүлээгээгүй нь илт.

Түүнийг арай гэж ятган ярилцах боломж олдлоо. Сүжинийг ярьж эхлэхэд л Сора-аас хоолойны өнгө нь өөр болохыг анзаарах тэр. Долоон жилийн өмнө надтай ярилцаад суудаг байсан тэр л хоолой. Би яаж үүнийг анзаарахгүй байж чадав аа.

Долоон жилийн дараа арай гэж гарж ирчихээд ихэртэй нь сүй тавих гэдгийг сонсоод үнэхээр цочирдож гомдсон бололтой. Тэрээр цээжийг минь цохиод уйлаад л байв.

Түүний үнэр ... мөн л хамгийн нандин дурсамжинд минь үлдсэн тод үнэр. Яагаад энэ бүхнийг анзаарсангүй вэ.

Царайнд хууртсан өөдгүй новш юм даа би.

Би Сүжинийг энгэртээ чанга гэгч нь тэврэн наав. Ингэхгүй л бол тэр сарниад явчих юм шиг, ууршаад алга болчих юм шиг санагдаад байна.

- Уучлаарай Сүжин, намайг уучлаарай. Хоёулаа бүхнийг эхнээс нь эхлэе.

Намайг ийнхүү хэлтэл тэр уйлахаа болин над руу нулимстай нүдээр итгэж ядан ширтэх нь тэр.

- Би .. би чадахгүй ..

Тэрээр гараас минь хурдхан шиг мултраад урагшаа гүйхийг завдлаа. Гэхдээ би түүнийг дахин барин авсан юм. Тэгчихээд хацраас нь барин уруул дээр нь үнсэв.

- Чи чаднаа .. чи одоо ч надад сайн хэвээрээ.

Love alarmWhere stories live. Discover now