8-р хэсэг

139 16 0
                                    

Сүжиний ихэртэй товлосон газраа ирэн хүлээн суув. Удалгүй тэр ч хаалгаар орж ирлээ.

"Үнэхээр ялгахын арга алга"

Түүн рүү гараа даллан дуудчихаад суухыг урилаа.

- Сайн байна уу? Бэкхён гэдэг Сүжиний сайн найз байна.

Намайг ийнхүү хэлтэл тэр толгой дохиод өөр зүйл хэлсэнгүй. Намайг юу ярих бол гэсэн мэт сониучирхан ширтэнэ.

- Би Сүжинд сайн ..

- Тэгээд би яах юм. Сүжин өөр хүнтэй болчихсон болохоор намайг эргүүлэхээр шийдээ юу?

Түүнийг ярьж эхлэхэд л Сүжинээс тэс өөр болохыг анзаарав. Хоолойны өнгө, байгаа байдал, аура гээд л .. тэс өөр.

Сүжин ус шиг дөлгөөхөн, тайван байдаг бол түүний ихэр дүрэлзэж буй гал шиг л юм.

- Үгүй дээ. Зүгээр л найз залуугаа түүнээс салгаж ав. Тэгвэл хэн хэнд маань ашигтай.

Түүнд захиалсан кофе ирэх хүртэл тэр дуугүй суув. Тэгчихээд ширээ лүү ширтсээр

- Би чадахгүй ээ. Тэр хоёр бие биедээ их хайртай болохоор чадахгүй нь. Ихрийгээ ч тэр хайртай хүнээ ч тэр жаргалтай байгаасай гэж хүсэж байна.

Кан Сора кофендоо ч хүрэлгүй ширээнээсээ босвол би түүний гараас амжиж барьж чадлаа.

- Хэн болчихоод хүний биед хамаагүй хүрээд байгаа юм?

Тэр нэлээд ууртай гараа угз татвал цамцных нь халааснаас базчихсан цаас уначихав. Түүнд авч өгөх гээд доош тонгойн хартал эхоны зураг байх нь тэр.

Тэрээр миний гарнаас тэр цаасыг булаах гэж оролдоход нь хурдхан бултаж амжлаа.

- Юу гээч. Би тийм хайртай хүнээ жаргалтай байгаасай гээд хойш суугаад зайгаа тавиад өгдөг хүн биш. Чи хамтрахгүй юм бол тэр л биз. Харин битгий саад болоорой. 

Сандал дээр тохож тавьсан хүрмээ шүүрэн аваад түүний хажуугаар зөрөн гарах хаалга руу алхлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сандал дээр тохож тавьсан хүрмээ шүүрэн аваад түүний хажуугаар зөрөн гарах хаалга руу алхлаа.

Love alarmWhere stories live. Discover now