Эцэг эх байгаа ч элбэрэл хайр нь үгүй.
Эд хөрөнгө байгаа ч эдлэх эрх нь үгүй.
Хүсэл мөрөөдөл байгаа ч биелүүлэх боломж нь үгүй.
Сэтгэл зүрх байгаа ч дүүргэх нэгэн нь үгүй.Би тийм л хоосон хүн.
Эд хөрөнгөтэй чинээлэг айлын охин болж төрсөн надад хүн бүхэн атаархах ч үнэндээ надад юу ч үгүй гэдгийг тэдний хэн нь ч мэдэхгүй.
Эцэг эхийнхээ хий гэснийг хийх ёстой би харин өөрийгөө азгүйд тооцдог байлаа.
Гэтэл тэр газар, тэр өдөр, яг тэр цагт би чамтай учирсан.
Хоосон намайг дүүргэх чамтай.
Нэгэн хэвэнд цутгачихсан юм шиг миний амьдралд чи яг л харвасан сум шиг ороод л гарсан.
Гэхдээ тэр хэсэгхэн хугацаанд би ертөнц дээрх хамгийн гайхалтай мэдрэмжүүдийг чамаас мэдэрсэн.
Баяр баясал, инээд хөөр, аз жаргал. Бас ХАЙР.
A/N: Дараагийнхаа бичвэрийг ийнхүү эхлүүллээ. Уншигч та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Таалагдвал яахаа мэдэж байгаа биз дээ😂😁
YOU ARE READING
[ДУУССАН] Love in Saipan |KTH|
RomanceСайпан арал дээрх миний хайр. Хоосон бүхнийг минь ганцхан чи л дүүргэж, аз жаргалыг ганцхан чамаас л мэдэрсэн юм шүү, ТЭХЁНАА. Эхэлсэн: 2020.09.15 Дууссан: 2021.04.19