Салалт.

1.2K 112 5
                                    

"Би чамаас хүүхдийн чинь эцэг хэн болох талаар мэдмээр байна Лара..?"

"Яагаад..? Яагаад чи энийг мэдмээр байгаа юм..?" Лара Кларк нүд рүү минь эгцлэн харахгүйгээс хойш би түүний нүд рүү харахын тулд тонгойх шаардлагатай болж байв. Нүд хэзээ ч худлаа ярьдаггүй.

"Учир нь чи болон чиний хүүхэд сургуулийн хаягдсан хэсэгт тамхилж байхад би санаа тавих ёстой болсон учраас. Сургууль даяар чамд хүүхэд хийсэн хэн нэгэн хөгийн амьтны тухай ярьж байна." Энгийн гэхэд энгийн өдрийн өглөө. Үнэндээ ихэнх нь над руу өлөгчин шиг харж, байж болох хамгийн хөгийн амьтан гэж хэлэн инээлдсэнийг тооцоод, тиймээ энэ яг л надад байдаг өмнөх болон ирээдүйн маргаашуудтайгаа л таарсан тийм өдөр. Гэхдээ Ноён Томсон намайг Лара Кларк гэртээ үхэх хэмжээнд биш ч судсаа ханасан тухай эцэг эхийнх нь анхааруулгын тухай надад хэлсэн. Түүний хэвлийд хэний үрийн шингэн хүүхэд бүтээгээд байгааг мэдэх асуудал илүү яаралтай болсон учир би түүнийг хайж харин бэлгийн хамтрагчдаа ар дагзаараа тавиулсан охин хэзээ ч хэрэглэж байгаагүй зүйлээ хийж байх нь тэр. Өсвөр насны ахин нэг бүтэлгүй оролдлого..? Сэтгэл гутралын үеийн тамхилалт. Хараал идсэн тэр мөхөөлдөс болон хайрцаг шоколад идэж болох байсан. Эсвэл чи зүгээр л энэ насан дээрээ жирэмслэх хэмжээний бэлгийн хавьталд орох нь зөв эсэхийг бодох байсан юм.

"Чи яагаад надад анхаараад байгаа юм..? Кэесий новш гэж чи бол хөгийн амьтан.." Лара Кларк хаалга саван гарж би "Хүн ба оршихуй" захирал багшийн долоо хоног бүрийн пүрэв гарагт тавьдаг төв танхимын лекцээс татгалзан хойш хана налан газарт суув.

Лара Кларк намайг илжирсэн лаазтай хоол шиг үзсэний төлөө би юу ч хийхгүй байгаад битгий гайхаарай. Тэр зүгээр л бусдаас сонссон цуу ярианд итгэчихсэн юм. Сургууль даяараа итгэсэн гэвэл зохих байх.

Цуу яриа..? Юу гэж бодож байна.. Хүмүүс ихэвчлэн атаархсан үед, хүсээгүйг зүйлийг нь хийх үед, эсвэл зүгээр л уйдсан үедээ хэн нэгнийг хэн нэгэн гэж нэрлэсэн олон мянган хүний амны яриа болгож орхино. Үүнийг ярих тийм ч аймар биш. Зүгээр л "Өө даваа гарагт бороо орох нь.." гэж өглөөний цайн дээрээ дуу алдсан хүүгийн яриа шиг их хөнгөхөн өрнөнө. "Кэесий Дарлин үеэлтэйгээ унтдаг гэсэн.." , "Кэесий Дарлин бүлэг залуустай нийлж хар тамхи хэрэглэсэн гэсэн..", "Кэесий Дарлин Тэхён ,Жонгүгтай зэрэг унтсан ." . Ийм яриа хүлээн авагчид харин " Тэр угийн л бэлгийн замын халдварт өвчтэй байсан.." , "Кэесий Дарлин мужийн бүх томчуудтай унтсан.." . Дүгнэлт нь "Кэесий Дарлин тэнцүү тэр бол янхан..Тэр нийгмийг үгүй хийж арван наймтнуудыг өөрийнхөө харанхуй ирээдүйгүй хувь заяандаа татан оруулж байна. Кэесий Дарлин бол явдаг үхдэл.." .Иймэрхүү үйл явдлыг кинон дээр л бусдын нэр хүндэд зохиомлоор халдаж ,сэтгэл санааны дарамтанд хийх зорилгыг өсвөр үеийнхэн болон зарим тархигүй томчуудад анхааруулж хийдэг гэж боддог байлаа. Кино болон ном, зарим нэг оройн найман цагийн мэдээгээр үүний үр дагавар ямар аймшигтай болохыг үргэлж сануулдаг. Үнэхээр үргэлж шүү. Амиа хорлолт, хар тамхи, архины гүн донтолт, гэрээсээ зугтаах. Энгийнээр тэр зүгээр л хүн болж төрсөндөө харамсах үйл явц. Харин надад "Би" давамгайлсан үзэл бодол ихээс хойш би амиа хорлохгүй ,хар тамхи сорохгүй. Нийгэм болоод хүмүүс бол бүгд чөтгөрийн бүтээлүүд.

•Sex Education•|Gz|Where stories live. Discover now