Untitled part.Дөрөв.

1.6K 129 25
                                    

"Юу гээч би энэ тухай сургуулийн чинь захиргаанд мэдэгдэх хэрэгтэй Sweetie..?" Хоби үргэлжлүүлэн эргэн тойрноор минт нухацтай ярьсаар холхино.

"Битгий. Энэ сайхан санаа биш. Энэ үргэлж л болж байдаг шүү дээ. Тийм ч том асуудал биш.."  үсээ самнах нь миний хувьд залхуутай ажил байсан тул тэр чигт нь орхин хоолны өрөөг зүглэх аж.

"Больж үз..!  Кэесий. Тэд чамайг сургуулиас  гадуур биеэ үнэлж өөрийгөө тэжээдэг гэж ярьж байна. Хэн ч бидний эцэг эх бидэнд хэрэглээний мөнгө өгдөг тухай, бас үеэл гэдэг ч би чамайг багаас чинь мэднэ. Чи миний төрсөн дүүгээс өөрцгүй. Би яаж чамаас бэлгийн халдварт өвчин авсан аятай яригдахыг хэвийн гэх юм..." таван гудамны зайтай орших том супермаркетаас өндөг болон бусад хүнсийг авч байхад Хусогийн чихэнд хүрсэн зүйл. "Кэесий хамт амьдардаг үеэлтэйгээ шаалцдаг бас түүнд өвчин өгсөн" тухай яриаг сонссон. Бас тэр үүнийг худлаа гэж олон нийтийн газарт үймээн үүсгэсэн хэргээр түр саатуулах төвд ч хоригдоод амжсан.

Хоёр хоногийн өмнөөс миний явдаг надад хамааралтай зам бүрт миний тухай ямар нэг зүйлийг шүршиж эхэлсэн. Миний явдаг замд миний гэртээ харих зам ч хамаатай. Тэгэхээр би мянга хичээгээд үүнийг Хусог харахгүй гэсэн үг биш. Үнэндээ би тэдгээрийг арилгах гэж хичээгээгүй. Би шаналаагүй, гомдлоогүй тэгээд би яагаад тэдгээр утгагүй зүйлд өөрийн хүчээ зарцуулах юм. Тэд бас маргааш гэхэд л алга болчихсон байдаг. Болхи хачин өнгөөр давхарлан будсан байх ч баярлалаа энэ арилсан бол арилсан.Хот тохижилт үүнд онцгой анхаарч байгаад талархаж байна. Харин өнөө өглөө нэр дээр минь бараг тавь гаруй хэрэглэсэн бэлгэвч ирсэн. Энэ бүгд миний дотор байх ёстой гэсэн захидал ч мөн. 

"Би чамайг дараа семестрийнхээ тэтгэлэгт бэлдэж байгааг мэднэ Хусог. Чи хэрэггүй зүйлд өөрийгөө сатааруулах хэрэггүй. Энэ чамд муугаар нөлөөлөх болно.."

Чанамалаа том халбагаар хутган амандаа хийсээр түүнийг тайвшруулах гэж хичээх аж. Тэр яаж ингэж бусдад санаа тавихдаа ийм сайн байдаг юм. Хусог урлагийн сургуульд сурдаг учраас түүнд сургууль дээрээ хонох илүү элбэг. Түүнийг балетийн дэлхийн хэмжээнд бэлдэж байгааг мэдэхээс хойш түүнд илүү дутуу ой гутам хэрэглэсэн бэлгэвч мэтэд анхаараасай гэж хүсэхгүй байна. 

"Юу гээч хонгор минь. Чи хүчтэй юм шиг харагдах гэж хичээх хэрэггүй чамд хэцүү байгааг би харж байна. Энэ асар их дарамт дараа чамайг амьдралаа үзэн ядахад хүргэнэ. Ойлгож байна уу..? Би чамайг өвдөөсэй гэж хүсэхгүй байна." би үргэлжлүүлэн идсээр байсан учраас Хусог надаас ямар нэг хариу хүлээлгүй хөргөгчний өмнө зогсох миний ард ирэн зулай дээр минь хөнгөхөн үнссээр гарч явав. Надад санаа алдахаас өөр чадах зүйл байсангүй. Надад сайхан ханддаг төрлийн амьд биет бараг л байдаггүй. Австралид байгаа эцэг эх болон Хусогоос бусад нь.Үнэндээ багаасаа бусдаас өөрөөр өөрийгөө мэдэрч тэдний доог тохуу болох мэдрэмж авсан хүүхэд эцэстээ өвдөлтөө мэдрэхээ больдог гэж бодож байна. Сургуулийн өмнөх насны өдөр өнжүүлэх төвд явдаг үеэс эхэлсэн санагдана. Тэгэхэд би хамгийн их өвдсөн. Тэнд надтай хамт явдаг Генри, Стенсий, Кейт, Сван , Марк, Жоржи болон миний тийм ч сайн санахгүй ч дооглон хөхөрч байсан бусад хүүхдүүд. Тэд намайг азгүй амьтан гэж шоолж нүүр лүү минь гартаа байсан лего тоглоомоо шидэж, түүний дараачаас би нүүрээрээ халуу зүйл доошлон урсахыг мэдсэн юм. Хэнийх нь мэдэхгүй нэгний үзүүртэй тоглоом духанд минь гайхалтай сорив үлдээж нэгдүгээр ангийн эхний жилээс ч аймшиг үргэлжилсээр байв. "Кингконг", "Соривт", "Шулам" эдгээр нэршлүүд миний овог шиг л намайг дагана. Сэтгэл санааны гүн хямралаас би маш их идэж эхэлсэн. Арван хоёр настайгаасаа би судсаа ханах оролдлого үе үе хийж сэхээн амьдруулах төвд ч хэдэн сарыг элээгээд амжсан юм. Миний сэтгэцийн гүн хямралаас үүдсэн нийгмийн эсрэг үзэлтэн болон хүмүүжиж байгаа намайг эцэг эх минь ганцаар амьдарч өөрөө өөрийгөө олох ёстой даалгавар өгөв. Тэнэг юм. Би арван зургаатай байсан. Би хэдийн өвдөлт мэдрэхээ больсон. Бас би сар бүрийн сүүлийн долоо хоногийн бямба гарагт сэтгэл зүйчтэйгээ уулздаг юм. Энэ намайг хэвийн хүн шиг болгодоггүй ч би "янхан" нэршлээсээ болж дээврээс үсрэхгүй дээр өөрийгөө бэлддэг газар. Би л өөрийгөө бэлдэхгүй бол миний эсрэг үзэлтнүүд намайг өвтгөхөө болих дээр өөрсдийгөө шалгуулахгүй. Тэд өөрсдийгөө хэвийн гэж бодсон тахал тээгчид л гэсэн үг. Зомбинууд,араатнууд. Тэд хазаж гэмгүй нэгнийг өөрсөд шигээ цусанд дурлагсад болгон хувиргана.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 15, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

•Sex Education•|Gz|Where stories live. Discover now