Untitled Part.Нэг.

4.9K 216 6
                                    


        "Тэе би жирэмсэн болчихож.."

"Та дугаар андуурсан байна.." Би танил хоолой сонссоор гараа цайртал атгав. Үнэндээ би үүнд уурлах ёсгүй би ч үүнийг хүсээгүйг гэдгийг тэр мэдэх хэрэгтэй. Үгүй бол би яг л бяцхан түүний араас зүүгддэг янхан болчихно. 

  "Жонгүг амаа татаад түүнд утсыг нь өг за юу.." бид амралтын өдөр тийм ч их уулздаггүй учраас би өөрт ирсэн хөгийн мэдээгээ аль болох хянах гэсээр хичээх аж. Энэ миний амьдралыг үгүй хийх болно. 

 "Та дугаар андуурсан байна ...ДИЙД ..ДИЙД.." би түүний чихэн дээр гуаглах чимээг сонссоор " Чамайг хараал идээсэй.." утсаа тасалсан дариудаа орныхоо толгой хэсэгт онилон шидсээр гартаа байх хоёр ч эерэг үзүүлэлт заасан жирэмсний тестээ ажиглаад үнэндээ надад ямар нэг эерэг бодол төрсөнгүй, сөрөг ч мөн ялгаагүй. Болохгүй гэдэг нь л үнэн байх аж. Үнэн зүйлд эерэг, сөрөг гэж байхгүй. Үнэн бол бодит байдал. Үүнд намайг эмэгтэйчүүдийн эмнэлэг явж байгаад минь буруутгаж болохгүй. 

 Бодож байснаас бага хүн байсан уу..? Эсвэл надтай адил шийдвэр гаргадаг хэн нэгэн тийм цөөхөн байсан уу.. Би өөрийн ээлжээ хүлээсээр сууна. Эмнэлэг дотроо бүдэг цэнхэр өнгөөр ханаа будсан байх бөгөөд бараг л төө бүрт хүүхдүүдийн инээж,уйлж тоглож байх зураг хадаатай байх ба нэг утгатай зүйл бичиж. Энэ намайг нийгмийн эсрэгүүн шиг л санагдуулж байна. Би үйлийн үрийн тамын шүүлтэд бурхадтай хамт орохоо ч мөн сайн мэдэж байсан юм. 

"Хүүхэд хэзээ ч алдаа байх боломжгүй...." ,"Ганц бие ээж ч жаргалтай амьдарч чаддаг..", "Нөхөргүй ч хүүхэд өсгөж болно..", "Таны дотор сахиусан тэнгэр бий..." .......................

"Кэесий Дарлин..? Хатагтай Дарлин...?" ханан дээр тогтоосон үгсийг нэг бүрчлэн уншиж байхад нэрийг минь дуудсаар би ухас хийн босохдоо хажуу сандлан дээр унтаж байсан хэн нэгний гарыг түлхсээр тэрээр сэрэн эргэн тойрноо ажиглан ,нүдээ нухалчихаад өмнөө байх надад харцаа тусган "Кэесий Дарлин..?" тэр нэрийг минь бувтнасаар би хачин царайлах аж. Энэ хачин залуу яагаад ийм нухацтай царайлаад байгаад мэдэх юм алга. 

"Хатагтай Дарлин таны ээлж..." сувилагч ахин сануулсаар би хагалгааны өрөөлүү сувилагчийг даган явах нь тэр. 

  "Чи хэдтэй юм...? " хагалгааны орон дээр дээш өөдөөс минь цэхийх шаргал улаан гэрэлд хараагаа хасах руу оруулахгүйг хичээн нүдээ аниж байхад минь хөгшин эмэгтэйн хоолой чих тогшин орж ирсээр би хариу хэлсэнгүйд тэрээр үргэлжлүүлэн "Би та нарын энэ утгагүй сексийн амьдралд үнэхээр түгшиж байна. Та нар нийгмийг бохирдуулж , өдөр бүр л ямар нэг жижиг том байдлаар нүгэл үйлдэх юм.." үүнд ч би цухалдаж түүний хөгшин өгзгөөрөө сандал дээрээ тавиад өөрийн хийх ёстой тэрийгээ хийхийг ч шаардсангүй. Түүний насны хүмүүс хэн гэж. Тэд дайнаас үлдсэн сүүлийн зууны амьд үлдэгсэд байсан учраас надтай ингэж ярьж байна. Секс гэм нүгэл биш. Гэм нүгэл гэдэг өвдөлт, дайн дажин, тахал, өөр бусад миний нэрлэж мэдэхгүй хар бараан бүхэн. Тэд яагаад өөрсдөө сексээс бүтчихээд яг л цэцэгнээс боловсорсон ямх охин шиг аашлаад байдаг гэдгийг ойлгодоггүй юм. 

•Sex Education•|Gz|Où les histoires vivent. Découvrez maintenant