Prologue

817 39 4
                                    

Бороо орж байлаа. Ороод аль хэдийн хагас цаг болсон ч, тэр хоцрохгүйн тулд давхисаар л байв. Дээрээ ямар ч хаалтгүй мотоциклоо унаад Сөүлийн зайгүй гудамжаар сүлжин давхина.

Сүрлэг том байшингийн гадаа маш хурдтайгаар давхиж ирээд хашааны кодыг хиймэгц том төмрөн хашаа удаанаар нээгдлээ.

Том цайз шиг байшингийн хаалганд хүрэх хүрээд л бороонд норохоо больж, хамгаалалтын малгайгаа тайлав. 4 удаа хаалгыг тогшмогц хаалга нээгдлээ.

"Ирчихэв үү?"

Хаалга тайлсан хүнийг үл тоон харцаа дээшлүүлээд хэдэн метрийн зайд суух эр лүү хараад жуумалзав. Байшинд орохоор алхахад нь хөл нь норсон гутлыг биеийн жингээрээ дарж, ус шахагдах нь мэдрэгдэнэ. Хаалга хаагдахад гартаа барьж байсан хамгаалалтын малгайгаа ард нь зогсох хүнд өгөв.

Тэнд суух эр лүү хараад, хөмсгөө өргөн, "Намайг ирэхгүй гэж бодсон уу, Намжүн?" гээд шууд алхаагаа түргэсгээд орохыг хүссэн өрөөндөө ирлээ.

Энгийн тохижуулсан том хоолны ширээ өрөөнд голд байх аж. Харанхуй, бараан өнгө зонхилсон энэ өрөөг урт бор ширээний дунд байрлах бүдэг гэрэлтэй гэрлийн бүрхүүл л гэрэлтүүлнэ.

Намжүн ширээний цаад хэсгээс санаа алдах нь сонсогдоод, "Зүгээр суу, Жонгүг," гээд шараар будсан үсээ илэн эргэн тойрон дох хүмүүс рүүгээ харлаа. Жонгүг цэх сууж яриаг нь сонсоход бэлэн болсон залуугийн зүүн талд суув. Намжүн, "Шинэ асуудал гарлаа," гээд урагш болоход нь их чухал гэдэг нь өрөөнд байх бүх хүмүүст мэдрэгдэнэ.

"Юу болсон юм?" Жонгүгийн баруун талын хүү асуулаа. Намжүн улаан үстэй хүүгийн зүг чимээгүй болохыг дохиж гараа өргөв.

"Яриа таслахгүй бол хэлнэ Тэхён," гээд Намжүн муухай харлаа. Тэхён сандлаа займчилж суугаад, элгээ тэврэн суув. "Энэ," Намжүн ширээн дээр цочмоор чангаар цаас тавилаа. "Асуудал болоод байна."

7 хөвгүүдийн урд байх зураг тийм гоё зураг биш байв. Бүрсгэр, муу өнцгөөс авсан, гэрэлтүүлэг нь маш муу. Гэхдээ юу харуулах гэсэн нь тодорхой харагдана.

Олон хүний дунд зогсох охин. Маск зүүснээс нүүрний ихэнх хэсэг нь харагдахгүй, хэн гэдэр нь ялгагдахгүй. Өндөр, 16 орчим насны, харц нь аюултай. Нүд нь хамгийн сонирхолтой татахаар аж. Эргэн тойрон дах өнгөнүүдийн дунд нүд нь л ганцаараа тэр өнгөөр тодорч харагдана. Өдрийн цагаар ч гэрэлтэх гүн өнгө; нүд нь хөх үү, нил ягаан уу гэж эргэлзэхээр тийм өнгө.

indigo | bts mafiaWhere stories live. Discover now