Өөрийгөө ингэж хурдан гүйж чаддаг гэж бодсонгүй. Баригдаж л болохгүй. 2 жилийн хугацаанд нэг ч баригдаж байгаагүй; өнөөдөр тэр нь өөрчлөгдөх өдөр байх ёсгүй.
Үхэхгүйн тулд хамаг хурдаараа гүйхэд чанга чанга хөлийн чимээ цуурайтна. Хөөж байгаа хүмүүсээ салгачихвал л нэг нэгээр нь унагачихаж болохоор байх юм. Нэг зэрэг 20 эрэгтэй хүнд хөөгдөхөд амьд үлдэх боломж нэлээн багасна л даа.
Арай нарийн, харанхуй замаар гүйхээр баруун эргэв. Араас гүйх чимээ арай багассаныг бодвол заль маань бүтсэн бололтой, зарим нь нөгөө замаар гүйсэн гэсэн үг. Гэнэт том хогны савны ард эргэж ороод хөөж байсан залуусыг зөрж өнгөрөхийг хүлээлээ. Нэг нь хогны савны хажуугаар өнгөрмөгц, гарч ирээд дайрав. Нуруунаас нь дайраад хүзүүг нь бооход бөглүү чимээ гаргаж, удалгүй ухаангүй болоход нь гараа салгалаа.
Дараагийн залуу нь шууд над руу дайраад, нүүр лүү цохих гэхэд нь зовох юмгүй хаачихав. Бүлгэмийнхээ сайн зодолддог залуусынхаа нэг нь лав биш байх. Гэдэс рүү нь өшиглөхөд эвхрээд ёолох нь сонсогдлоо. Энэ үеийг нь ашиглаад толгойг нь барьж аваад, өвдгөөрөө цохиод авав. Алах хэмжээний тийм хүчтэй байгаагүй ч ухаан алдсан нь тодорхой.
2 залуу хоёр талд дайрахад бэлэн байхаар нь түр азналаа. Ард байсан нь эхлээд нуруунаас барихад, өөдөөс харсан нь гартаа барьсан хутгаараа дайрах гэх нь тэр. Араас барьсан залуу дээр тулаад урд байгаагийнх нь хутгыг өшиглөөд унагаачихав. Өшиглөсөн хөлөөрөө буцаад хойно байгаагийнх нь эрхтнийг өшиглөхөд шууд гар нь суларч намайг тавилаа. Гарнаас нь сулармагцаа гутландаа байсан хутгаа авч байх хойгуур нэг нь зугтаж байгаа нь харагдав.
Шууд хутгаа төгс онилоод шидэхэд баруун хөлөнд нь зоогдож, орилсоор газарт уналаа. Тэлээндээ байсан буугаа аваад дээш өргөхөд түрүүний өшиглөсөн залуу хөдөлгөөнгүй хөшсөн ч, удалгүй миний зүг ухасхийхэд нь буугаа доошлуулаад эрхтэнд нь бас хөлөнд нь буудав. Гэнэтийн хашхираанд нь чих хангинана.
Хөөж байгаа хэдээс зугтахын тулд дахиад гүйж эхэллээ. Олон хүнтэй газар ирмэгцээ гүйхээ болиод гэртээ хүртлээ алхав. Уулын орой дээрх том байшиндаа ирэхэд хамгаалагч байсангүй. Шууд буугаа гаргаад биетэйгээ ойрхон барьсаар уг нь онгорхой байдаггүй хашааны хаалгаараа удаан орлоо.
Өдөж байгаа юм шиг, урилгагүй зочид ирснийг илтгэн урд хаалга маань онгорхой байх нь тэр. Илүү томоор нээхэд бүгд харагдлаа. Буугаа буулгаад жуумалзав.
YOU ARE READING
indigo | bts mafia
Mystery / Thriller"Яагаад чамайг Индиго гэдэг юм бэ?" "Амьдралынхаа сүүлийн мөчид хардаг өнгө нь болохоор." story written by: @heartbreakwriter27 translated by: @enhushh