Гурав

172 26 1
                                    

Би 10 настай байсан үе. Байшингаа тойроод галзуу юм шиг л гүйнэ, араас намайг хөөх хөлийн чимээ, орилох сонсогдох ч хөгжилтэй байхад надад тэр огт хамаагүй байлаа.

"Ара Фэе буцаад ир!" Аав намайг араас хөөх ч би дэндүү хурднаар гал тогооны ширээ тойроод гүйхдээ инээв. Аавын чангаар ёолж, пидхийтэл шалан дээр унах нь сонсогдоход л зогслоо.

Эргэж хараад, их гэмтсэн байхвий гэж айсандаа хамаг хурдаараа гүйж очоод, "Уучлаарай, аав аа. Би таныг гэмтээчихсэн үү?" гэхэд нүд нулимсаар дүүрнэ. Үхэх нь л гэж бодсондоо.

"Би зүгээр ээ, Ара, ширээний буланг л мөргөчихлөө," гээд өвдсөн ч инээмсэглэх аав. "Одоо гүйхээ болиод надтай хамт явах уу? Чиний уулзах ёстой нэг чухал хүн байгаа." Би толгой дохиход аав өндийгөөд, миний жижигхэн гарнаас хөтлөөд явав.

Байшингаас хамт гарахад, ард хамгаалагчид дагана. Машины арын суудалд аавтай хамт суумагц машин хөдөллөө. Хаашаа явж байгааг нь мэдээгүй ч асуугаагүй юм, аав асуултанд тийм дуртай биш.

Хүрэх газартаа хүрэхэд 10 минут л болов. Оффисын барилга шиг харагдах ч, 10 жилийн хугацаанд хэн ч байгаагүй юм шиг хаягдсан, хуучин барилга шиг харагдах байшин.

Аавтай хамт барилга руу орохдоо гарнаас нь чанга атгаж байлаа. Айж байсан юм. Аавыг гэртээ байхгүй байхад нь сүнсний тухай уншиж, аймшгийн кино үзсэн болохоор орхигдсон барилгад юу болдгийг би сайн мэднэ. Хүмүүс дотор нь үхдэг.

Гаднаа балгас шиг харагдсан ч, хаалга нээгдэхэд номыг гаднаас нь дүгнэдэггүйг ойлгов. Барилгын доторх шинэ, бүр ирээдүйгээс ирсэн юм шиг л. Бүх хана нь хар өнгөтэй, завсраар нь хөх өнгө гялбаж хүрээлсэн байлаа.

Алхаж байхдаа хажуугаар өнгөрөх өрөөнүүдийг хальт харж явав. Бүгд өөр өөр, өөрийн гэсэн зориулалттай юм шиг. Нэг өрөөнд нь лабораторийн хувцастай эмэгтэйг сорьц барьчихсан явахад, нөгөө өрөөнд 2 хөвгүүн каратэгийн хувцастай зодолдоно, энэ барилганд юу байгаа нь төгсгөлгүй мэт.

Хамгийн буланд 2 том давхар хаалганд хүрэхэд, аав үүдэнд нь зогсох хамгаалагчид толгой дохилоо. Хамгаалагч товч дарсныг нь мэдэх ч хаалга өөрөө онгойх шиг харагдав.

Дотор нь жаахан хүү зогсоно. Жаахан ч гэсэн над шиг жаахан биш, гэхдээ насанд хүрсэн бол бүр биш. Өөрөөс нь 2 дахин том биетэй залуугийн хажууд тулалдахад бэлэн зогсож байлаа.

indigo | bts mafiaWhere stories live. Discover now