Хоёр

183 22 0
                                    

"Aра?"

Эргэж хараад аав руу инээмсэглэлээ. Аавын хажууд 10 орчим залуус бүгд буутай зогсож байх аж. Аав гараа дохиход тэд тараад, гэрт аюултай зүйл байгаа эсэхийг шалгаж эхлэв. Харин би аав дээрээ очоод дулаахнаар тэвэрлээ. Тэлээнд нь байх буу биенд мэдрэгдэнэ.

"Зүгээр үү?" Аав цусанд будагдсан цамцыг маань хараад нүд нь томорлоо. Нээрээ тийм, Юнги намайг зүсчихсэн шүү дээ.

Хурдхан шиг л "Зүгээр ээ, гүн зүсэгдээгүй," гэж хариуллаа. Аавын үргэлж надад их санаа зовж явдаг, би нялх охин нь, бүх зүйл нь болохоор. Ээжийг нас барснаас хойш аав намайг хамгаалсаар л ирсэн, бие хамгаалагч гээд бүгдийг өгөөд л. Гэхдээ тэр бие хамгаалагч харамсалтайгаар нас барсан болохоор би одоо өөрийгөө л хамгаалдаг юм.

"Явж цусаа цэвэрлэ дээ," гээд аав миний хацранд хайр бялхсан байдалтай зөөлнөөр хүрэв. "Залуус маань гэрийг чинь цэвэрлэчих болохоор чи амарч бай." Би толгой дохиод, удаанаар дээш шатаар өгслөө.

Шатаар гараад, эргэж урт хонгилын эцэст нь хүрээд өрөөндөө ирэв. Өрөөндөө ирмэгцээ баахан гүйж, зодолдсондоо, өө тийм бас цус алдсандаа ядран шууд орон дээрээ нурж уналаа. Санаа алдаад, босч суун хар жинсэн хүрмээ тайлж, цус нэвчсэн майкаа биенээсээ болгоомжтой гэгч нь хуулж аваад шархаа толинд харав. Гоё харагдахгүй байгаа ч азаар хүйсний нүхийг дайраагүй байна.

Цустай, хиртэй болсон хувцаснуудаа угаах юманд хийчихээд шүүгээнээс унтлагын хувцсаа авлаа. Өмсөхөөсөө өмнө Юнгигийн зүссэн шархыг боочихоод, энгийн саарал майк шортоо өмсөв.

Угаалгын өрөөндөө ороод толинд харахад ядарч туйлдсан би харагдана. Нүд улайж, уруул хагарч, хэдэн өдөр өөртөө анхаарал огт тавиагүй юм шиг болжээ. Үхмэл царайгаа сэргээхээр шөнийн цэвэрлэгээгээ хийж эхэллээ.

1 гуужуулагч, 3 нүүрний маск, 5 серумын дараа арай дээрдэж зүгээр л ядарсан царайтай болоод, орондоо орж гэрлээ унтраагаад нүдээ анив. Аавын залуус доод давхарт юм зөөж байгаа чимээнд нам унтжээ.

Нойрон дундаа хальт сэрлээ. Нэг юманд сэрсэн ч юунд сэрснээ мэдэхгүй нь. Гэнэт нэг гар ам дарж, дахиад 2 гар бугуйнаас барихад л юу болж байгааг ойлгоод нүдээ нээхэд түрүүхэн уулзсан нэгэнтэй нүүр тулав. Миний дээр гараад, 2 гар барьчихсан яг дээрээс харж байлаа.

"Чи байх нь," гэх Жиминий хоолой сонсогдов. Харанхуй байсан болохоор царай нь харагдсангүй, тэрэнд би ч бас харагдахгүй байгааг нь би мэдэж байлаа. Миний нүд харагдахгүй байгаа. "Ара Фэе?"

indigo | bts mafiaWhere stories live. Discover now