"Жонгүг! Жонгүг!" Түүнийг хаа сайгүй хайна. Хоолойныхоо хэрээр нэрийг нь чанга дуудаж, гэрээсээ гарч гүйлээ.
"Ара!" Аавын хоолой сонсогдлоо. "Ара, наар ир!" Аавын хажууд хамгаалагчид нь зогсоно.
"Жонгүг!" Хоолой зурагдахад маргааш сөөх нь тодорхой болов. Нулимс дусалж эхлэхэд аав намайг чангаар тэвэрлээ.
"Ара, тэр үхчихсэн, үхчихсэн охин минь," цээжинд нь наалдаж уйлах миний толгойг илэнгээ ингэж хэлэв.
"Үгүй ээ, үгүй үгүй. Үхсэн байх учиргүй. Надад амалсан шүү дээ, надад амалсан." Жонгүг үхэж болохгүй, шилдэг цэрэг, шилдэг залуу маань байсан шүү дээ. Дөнгөж 18хан настай, дахиад хийж бүтээх зүйл зөндөө байгаа шүү дээ.
"Харамсалтай байна охин минь," гээд аав дуан дээр үнслээ. Аавд тэврүүлээд нэлээн удаан уйлж зогсов. Удалгүй аав намайг тэвэрч гэрт оруулаад оронд маань хэвтүүллээ. Аавыг явсны дараа үргэлжлүүлээд л уйлж эхлэв, тэрнээс хойш би шөнө болгон уйлсан юм.
Жонгүг бодлоос минь гарсан удаагүй.
-
Орон дээр өндийж суугаад эргэн тойрноо харахад цагаан унтлагын өрөө байлаа. Гаран дээр усны дусал унахад би нүүрэндээ чичирсээр хүрэхэд зүүдэндээ уйлсан байв. Тэр тэнэг дурсамж.
Хаалга нээгдэхэд Намжүн Жонгүг хоёр өмнө нь харж байгаагүй залуутай хамт орж ирлээ. Ийм байдалд байгаа ч ямар царайлаг юм бэ л гэж бодогдоно.
"Чамтай ярих хэрэгтэй байгаа ч намайг ярихаас өмнө," Намжүн Жонгүгийг урагш нь түлхэхэд нь л сая нэг царайг нь сайн харав. Алаад хаячихжээ. Хацар нь зүсэгдэж, шархлаад уруул нь сэтэрчихсэн байлаа. Намжүн хажууд нь зүгээр харагдсан ч, сандланд цохиулснаас болж цамцныхаа доор хөхөрсөн гэдэгт итгэлтэй байна. "Жонгүг та хоёр ярина, чи Жонгүгийг явснаас хойш болсон бүх зүйлийг хэлнэ."
"Би яагаад тэгдэг юм?" Намжүний хажууд байх залуу царайны ямар ч хувиралгүй урагш алхав.
"Энэ бол Тэхён," Намжүн нурууг нь зөөлөн алгадаад, "Хамгийн ухаантай хакер," гэхэд нь би хөмсгөө өргөлөө. Тэхён цэрэг шиг л харагдаж байв, компьютерийн ард өдөржин сууж код бичдэг хүн шиг биш. Өргөн мөр, царайлаг царай нь алуурчин шиг л харагдуулна. Улаан үс нь харин арьсыг нь арай бор болгож, бүр нүд нь намайг нэвт ширтэх мэт л санагдаж байлаа.
"Гаднах байдал хуурамч байж болно," Намжүн бодол уншсан мэт ингэж хэлээд жуумалзав. "Тэхён энэ байшин дах бүх өрөөг хянаж байгаа, танай гэрийн бүх өрөө, Сөүлийн бүх гудамжны булан, бүх байшинг ч бас," гэхэд нь нүдээ томруулав, тэгэх боломжтой гэж үү? "Гунигтай өнгөрсөн үеэ биднээр ухуулмаар байвал..." Амьсгаа давхцаж эхэллээ. Хайвал юу олдохыг нь үнэхээр хэн мэдэх вэ, миний хэзээ ч ил гаргахыг хүсдэггүй зүйлс л байгаа. "Тэгвэл Жонгүгтэй энд ярихыг санал болгож байна."
YOU ARE READING
indigo | bts mafia
Mystery / Thriller"Яагаад чамайг Индиго гэдэг юм бэ?" "Амьдралынхаа сүүлийн мөчид хардаг өнгө нь болохоор." story written by: @heartbreakwriter27 translated by: @enhushh