4

555 100 11
                                    

Тэрхэн мөчид зүрх минь ямар хүчтэй цохилж байсныг чи сонссон бол... Чиний зүрхний цохилтыг ч бас би сонссон бол... Бидний хэн хэн нь жаргалтай байх байсан байх тийм үү?

———————————————————

"Ноён Мин та одоо бэлтгэлийн өрөөнд хүрээд ирж болох уу? Бид удахгүй болох гэж байгаа бүжгэн жүжгээ бүх зүйлийг нь амьд байлгахыг хичээж байгаа юм л даа. Бүжигчид бүжиглэж байх үед ард нь хөгжимчид тоглоно. Бэлтгэл хийх хэрэгтэй"

"Ойлголоо"

Бэлтгэлийн өрөөндөө сууж байх үед минь захирал бүсгүй өөрөө ирэн надад хэлэх үед би толгой дохин араас нь даган явлаа. Бид яван явсаар тайзан дээр ирэв. Тэнд маш олон хөгжимчид байхын дээр бүгд л миний зүг том нүдлэн харна.

" Сайн байцгаана уу? Мин Юнги гэдэг. Энэ удаагын тоглолт дээр та нартай хамтрах болно"

Тайзан дээр гаран тэдний өөдөөс хараад бөхийх үед тэд хэсэг чимээгүй миний өөдөөс харж байснаа гэнэт л бөөн дуу шуу болон алга ташин бүгд л жаргалтай гэх чинь инээмсэглэн над дээр ирэн гар барина. Тэдний эелдэг байдалд гайхаж бас баярлаж байлаа. Францад байхад үедээ би ганц ч удаа ийм халуун дулаан зүйл мэдэрч байгаагүй учир энэ уур амьсгал хэтэрхий сайхан байлаа.

"Хөөх үнэхээр таатай байна. Тантай хамт нэг тайзан дээр"

"Жинхэнэ тасархай тоглолт хийцгээе"

" Та ч зурган дээрхээсээ гоё харагддаг юм байна шдэ"

Ирсэн бүгдтэй нь гар барин өөдөөс нь инээмсэглэнгээ харц минь өөрийн мэдэлгүй тайзны араар тэнэж эхлэв.

Удалгүй хайсан зүйлээ ч олж харан бүр ч их инээмсэглэн бийр барьчхаад дэвтэр дээрээ ямар нэг зүйл нухацтай гэх чинь зурах түүний зүг харлаа. Чихнийхаа ард харандаа тогтоочихоод чухал төрх гарган сууж байснаа тэр яг л миний харцыг мэдрээ юу гэлтэй миний зүг харан хөөрхөн гэх чинь инээмсэглэн толгой дохин эрхий хуруугаа гозойлгов. Би ч өөрийн мэдэлгүй эрхий хуруугаа гозойлгон инээмсэглэв.

"Хөөх бид тийм их таалагдаа юу. Бүр эрхий хуруугаа гозойлгож байна"

Нэг бүсгүй ийн хэлэх үед сая л ямар тэнэг үйлдэл хийгээд байгаагаа ойлгон хоолой зассаар гараа хойноо авлаа.

"З.. За нөгөө бэлтгэлдээ орох уу?"

Эв хавгүйхэн ийн асуух үед тэд бүгд л дуртай гэх чинь толгой дохин тус тусынхаа суудал дээр очлоо. Би ч хар төгөлдөр хуурын ард суун нот бичээстэй байсан дэвтрээ нэг гүйлгэж харлаа.

My Melody [completed] Where stories live. Discover now