19

407 77 5
                                    

Гуниглах шалтгаан минь чи биш байсан юмсан.

Чамд ямар ч буруу байгаагүй юмсан.

°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°

Author

Хэрвээ цаг хугацааг ухрааж болдогсон бол...

Хамгийн өрөвдөлтэй бас боломжгүй мөрөөдөл энэ юм. Хийсэн бол хийсэн.

Алдсан бол алдсан... Үхсэн бол үхсэн...

Нэгнийхээ сэтгэлийг дөнгөж ойлгосон хоёр хос далайн эргээр хөгжилтэй гэх чинь инээлдэн алхана. Тэд нэгэндээ цаг хугацаа минут секунт өнгөрөх тусам бүр ч их уусаж байлаа.

Харцруу нь хараад анхных мэт догдолж гараас нь атгаад тавихгүй гэх шиг чанга барина. Тэд өөрийгөө яг л диваажинд ирчихсэн нэгнээр мэдэрч байсан юм.

Мөрөөдлөө алдаж хэрэгцээгүй мэт болж орхисон Хусогт үнэ цэнийг нь мэдрүүлж чадсан цор ганц хүн Юнги бол...

Хайрлаж дурлаж ч мэдэхгүй чулуу шиг байсан түүнд хайрыг мэдрүүлсэн ганц хүн нь Хусог байсан юм...

Тэд нэгэндээ хэн хэнээс илүү хэрэгтэй байлаа. Загас усгүй бол амьдарч чадахгүй шиг л тэд нэгэнгүйгээрээ бол өчүүхэн энэ амьдрал нь ямар ч утга учиргүй байх байсан. Тэд хайрлахынхаа хэрээр алдаж байгаа нь харамсалтай.

Бурхан яг л

"Би чамд ийм гайхалтай хайрыг өгсөн учир чи надад төлөөс өгөх хэрэгтэй"

Гэж байгаа мэт тэднийг нэгнээ хайрлах тусам төлөөсөө авч байсан нь хэтэрхий харгис.

Тэдэнд бусдын юу гэж хэлэх үнэхээр хамаагүй ч гэлээ... Дотно ч гэлээ дотно бус тэр нэгний үхэл хэтэрхий хүнддэх нь харамсалтай.

Хайраас болж хүн хийж үзээгүй хийж чадахгүй тийм л тэнэг бас аймшигтай зүйлээ хийж чаддаг болчихдог нь тун утгагүй бас тэнэг юм. Гэвч... Хэтэрхий агуу.

Магадгүй хайр тийм сайхан зүйл биш байх.

Хайр бол хараал.

Бид хайрлахынхаа хэрээр жаргадаг ч жаргасныхаа хэрээр зовно.

Гэвч... Жинхэнэ... Гэдэг үг л биднийг  зовлонгоос аварч чадах аж.

Yoongi

Үд дунд болж байхад л бид хоёр өрөөнөөсөө гарч ирэн эрэг дагуу алхаж байлаа. Хусог яг л дуусахгүй мэт яриад л ярьсан зүйлдээ инээн явах бол би хий л түүнийг ширтэнэ.

My Melody [completed] Where stories live. Discover now