Хэрвээ тэр үед би чиний тийм байдалтай байгааг харчихаад тэнэг хүн шиг ширтэж зогсохын оронд шууд л чам дээр явж очоод тэвэрсэн бол...
Зовлонгоос чинь бага ч болов хөнгөвчилж чадах байсан болвуу?
———————————————————
Өдөр хоног өнгөрсөөр тоглолт болох өдөр ирсэн байлаа. Бүгд л бэлтгэлээ базаан тайзны ард зогсоно. Хөгжимчид ното харан юмыг яаж мэдхэв гэсэн шиг ахин дахин тоглоно. Арын ажилчид гэрэлтүүлэг аюулгүй байдал бүх зүйлийг бэлдсэн байлаа.
Бараг бүх л арын ажилчид энд байхад ганцхан Хусог л алга байлаа. Би зангиагаа янзлангаа түүнийг харцаараа хайн ийш тийш харна.
Өрөөнд минь таарснаас хойш бидний хэн хэн нь ахиж хоорондоо тааралдаагүй. Шахуу бэлтгэл бас тэрний завгүй ажлаас л болж тэр.
"Та сандарч байна уу?"
Дуу гарсан зүгт хартал Жимин үзүүлбрийнхээ гоёмсог хувцастай хажууд минь зогсож байлаа. Бусад бүжигчид бүгд л биеэ халаан явж байхад тэр л ганцаараа миний дэргэд харанхуй тайзны зүг ширтэн зогсоно.
"Үгүэ. Харин чи?"
Сонирхолдоо хөтлөгдөн түүнээс асуутал тэр миний зүг харан нүдээ алга болтол инээмсэглэв.
"Үгүэ. Би хангалттай сайн бэлдсэн. Би алдаа гаргах эрхгүй. Тиймээс сандрах л юм бол алдлаа л гэсэн үг. Хамгийн гол нь тайван байх"
"Тийм шүү"
"Нөгөө... Тоглолт дууссаны дараа та надтай хамт явж хооллох уу? Би даая"
Тэр саяхан л сандрахгүй байна гэж хэлсэн атал өмнө нь дэгэнцэн байрандаа тогтож үл ядна.
" Тэгеээ... Ингэхэд чи Хусог хайчсныг мэдэх үү? "
Тэрнээс харцаа салган ахин эргэн тойрноо харангаа ийн хэлэх үед тэр санаа алдах аядав.
" Тэр тоглолттой үед тайзан дээр ирдэггүй юм. Тоглолт болоогүй байхад дандаа тайзан дээр байдаг атлаа ийм үед л алга болчихдог "
" хөгжимчид байрлалаа эзлээрэй"
Арын ажилтан ийн орьлох үед би түүний мөрөн дээр хөнгөхөн цохин тайзан дээрээ гаран төгөлдөр хуурынхаа ард суулаа. Заал нам гүм бас харанхуй байлаа. Энэ мөчид л би хамгийн дуртай.
Гэхдээ одоо яагаад ч юм хамгийн дуртай хэсэг минь болж байхад сэтгэл дундуур байгаад байх юм.
YOU ARE READING
My Melody [completed]
FanfictionБи дууны үг шиг хүүрнэн өгүүлдэг бол чи миний өгүүлэх үгэнд ая оруулах эгшиг