Надтай хамт байгаач гэж харцаараа хэдэн мянган удаа хэлдэг байсныг чинь би яагаад анзаардаггүй байсан юм бол?
Одоо бодхоор холоос ширтэн зогсох чи хажууд минь байгаа нэгнээс илүү надад хайртай байж.
Хэцүү байсан уу? Тэнэг надад өөрийгөө ойлгуулах.
Залхаж байсан уу? Хэтэрхий мунхаг надад ойртохоос.
--------------------
3 өдрийн тоглолт амжилттай дуусаж тоглолтод оролцсон уран бүтээлч арын ажилчид бүгд хамтдаа аяллаар явахаар болсон юм.
Зуны эд үе 7 сар болж байсан болохоор онгоцны буудал дээр байх бүх хамт олон минь хэтэрхий их сэтгэлийн хөөрөлтэй жаргалтай зогсож байлаа.
Тайзны ард болсон явдлаас хойш Хусог надаас илт зугтааж харин эсрэгээрээ Жимин надад улам л ойртож байсан юм. Яг л бидний дунд эвгүй зүйл болоогүй мэт. Хүндэлдэг хөгжимчин шинэ бүжигчин хоёр шиг л.
Энэ бүх хугацаанд би ганц л зүйлийг хүссэн. Хусог ч бас яг Жимин шиг юу ч болоогүй юм шиг царайлаад өмнөх шигээ хажууд минь байгаасай гэж.
Түүний хэлсэн ойлгомжгүй үгсээс болж би өөрөө түүн дээр очих эсэхтээ ч эргэлзсээр байгаад 14 хоногыг өнгөрөөж.
Бүжиглэж чадахгүй ч... Надаас болж хүссэн...
Түүний талаар мэдэхгүй маш олон нууц байх ч өчүүхэн ч болов сэжүүр надад гарч ирэхгүй юм.
Харц тулгарах бүртээ би түүнээс харцаа буруулалгүй өөдөөс нь ширтдэг. Ямар нэг сэжүүр олж чадах болвуу гэж найдсандаа. Надруу ахиад сахилгагүй гэх чинь инээгээд гараа даллах болвуу гэж горьдсондоо.
Харцнаас нь ямар нэг зүйл уншиж чадна гэж итгэсэндээ би зоригтой гэх чинь ширтдэг ч тэр надаас харцаа салгаснаар юу ч мэдэж чаддаггүй.
" Хён онгоц хөдөллөө шдэ явцгаая"
Жимин гарнаас минь татсаар ийн бувтнах үед би ачаагаа аван суудлаасаа бослоо.
Онгоцондоо орж ирэн суудалдаа суумагц Жимин ч бас миний хажууд суун харин бидний харалдаа эгнээнд Хусог найзуудынхаа нэгтэй нь хамт суучхаад ямар нэг юм ярьж байлаа.
" Хён унтмаар байвал миний мөрийг дэрлэж болно шүү"
Жимин яг л өмнөх шигээ эгдүүтэй сахилгагүй хослуулан инээсээр мөрөө хөнгөхөн цохих үед би хөнгөхөн толгой дохин Хусогруу харах үед тэр ч бас бидний зүг харж байснаа надтай харц тулгармагцаа цааш харан суух нь тэр.
ESTÁS LEYENDO
My Melody [completed]
FanficБи дууны үг шиг хүүрнэн өгүүлдэг бол чи миний өгүүлэх үгэнд ая оруулах эгшиг