Би чамайг орхиж байна...
Үгүй дээ бид нэгнээ орхиж байна. Өөрийнхөө төлөө чамайг орхих би миний төлөө намайг орхих чи... Явж байгаа нэгнээс илүү явуулж байгаа нэгний сэтгэл илүү их байдаг гэж ярьдаг ч гэлээ одоо ингээд бодход хайр гэгчийг хэмжиж болдоггүй бололтой.
Миний хайр чинийхаас илүү
Чиний хайр минийхаас илүү
Орчлон ертөнцөөс том..
Хязгааргүй...
Гуйя хайрыг битгий хэмжээч... Нэгэнт хэмжүүрээр бус үйлдлээр мэдрэгддэг юм хойно хайрыг битгий хэмж. Хэр их гэж бүү асуу.
"Ингээд явж байгаа чинь харамсалтай байгаа ч хэзээ нэг өдөр та ахин манай театрт буцаж ирнэ гэж би найдаж байна. Бидний хаалга танд үргэлж нээлттэй шүү"
Захирал хадагтай болон театрын хөгжимчид бүгд тайзан дээр цуглан миний зүг хараад салах ёс хийнэ. Бүгд л битгий яв гэж гуйж уйлах нэгэн нь уйлж байлаа.
" Энд ирсэндээ таатай байна... "
Үгүй энд ирээгүй байсан ч болоосой.
" Ахин ирнэ гэдэгт найдаж байна ноён Мин"
Захирал хадагтай надад бөхийн гараа сунгах үед би хариу бөхийн гарнаас нь атгав. Гарахаасаа өмнө нь яагаад ч юм эргэж харан хүмүүсээр дүүрэн байх тайзыг нэг сайн гүйлгэж харав.
Хүмүүсээр дүүрэн ч хоосон санагдах юм. Яагаад?
Аан...
Энд Жимин алга... Тэхён ч тэр...
Бас Хусог ч алга
Өөрийгөө буруутгахаа болих ёстойгоо мэдэх ч гэлээ яагаад надад энэ театраас хамаг нандин бүхнийг нь авчихаад зугтаж байгаа юм шиг санагдаад байгаа юм бол? Хулгайч шиг л...
"Мин Юнги!!!"
Танил хоолой сонсогдохтой зэрэгцэн би байрандаа зогсоод тайзны зүг ахин эргэн харав. Танил царай ойртон ойртсоор урд минь ирж зогсон миний зүг зургын дэвтэр бололтой нэг зүйл сунгах нь тэр.
"Юугаа хараад байгаа юм? Аваач"
Тэхён муухай харсан чигтээ өнөөх дэвтэр шиг зүйлээ надруу сунгах үед би итгэлгүйхэн өнөөх дэвтрийг авав.
"өөрөө өгч чадахгүй болохоор би авч ирж байгаа юм."
Тэр хариуг минь ч сонсохыг үл хүсээ юу гэлтэй хэл үггүй цааш харан явах нь тэр. Тэр өгсөн гэж тодорхой хэлээгүй ч зургын дэвтрийн хавтсыг харах төдийд би хэн өгснийг нь түвэггүй мэдсэндээ хөнгөхөн инээмсэглэн өнөөх дэвтрээ тэвэрсээр шуудхан л театраас гаран машиндаа суун онгоцны буудлыг чиглэлээ.
YOU ARE READING
My Melody [completed]
FanfictionБи дууны үг шиг хүүрнэн өгүүлдэг бол чи миний өгүүлэх үгэнд ая оруулах эгшиг