×Охин байж дандаа хөвгүүдтэй найзлах юм эмэгтэй найзтай болооч×
-Хөвгүүдтэй нийллээ гээд яадаг гэж харин ч илүү дутуу зангүй нөхөрлөлдөө үнэнч. Би лав охидуудтай найзлахаас илүү хөвгүүдтэй найзлахыг илүүд үзнэ.Гадаа навчис унаж, салхи зөөлхөн салхилнана. Сургуулийн зүг алхах энэ хүүхдүүдийн царай нэгэн хэвийн гунигтай аль эсвэл залахсан харагдах аж. Эдэн дунд би л жаргалтай явах шивдээ. Яагаад гэвэл тэнд чинь миний аз жаргалууд байгаа шүү дээ.Хажуугаар нь дахиад л тэднээс хоцорч очих нь дээ гэсэн бодол эргэлдэнэ.
Сургууль руу ороод зүүн жигүүрийн хамгийн цаад өрөөг зорилоо, өрөөний гадаа ирээд хаалгыг зөөлхөн татахад дотроос нь тэдний инээд хадна. "Дахиад л надаас түрүүлээд ирцгээчихжээ, эртэч залуус шүү"гэж амандаа үглэсээр хаалганы завсраар нь харахад Жимин Тэхён хоёр юм ярьж өгч байгаа бололтой нөгөө хэд нь тойроод зогсчихсон бүгд л нүүрэндээ инээмсэглэл тодруулсан харагдана, намайг ч анзаарсангүй.
'Бусад охидууд энэ инээмсэглэлийг харахын тулд үхэхэд ч бэлэн байхад би энэ инээмсэглэлийг өдөр болгон хардаг гэхээр өөрөөрөө бахархмаар ч юм шиг. Яаж яваад ийм мундаг хүүхдүүдтэй найзууд болчихдог байнаа зарим нэг муу зуршилын бодвол тэд их сайн хөвгүүд.' хаалгыг томоор нээхэд дахиад л анзаарсангүй харин ч Жимин,Тэхён хоёрын яриаг шимтэн сонсоно их л сонирхолтой юм ярьж өгч байгаа бололтой. Намжүүн ах сая л намайг анзаарсан бололтой"ирсэн бол ороочээ юугаа хийгээд зогсчихов доо дахиад л хоцоров уу"гэхэд бусад нь бас эргэж харав.
"Та нар л хэт яриандаа ороод анзаараагүй болохоос би аль түрүүнд ирчихсэн байсан юм шүү"гэсээр тэдний хажууд ирэхэд
Юнги"Дөнгөж сая ирчихээд зогсож байсан ч юм билүү, ямартай ч хоцорсон юм чинь өнөөдөрийн хоолыг дахиад л чи даах нь дээ"
Тэхён"Харин тийм бүхэл бүтэн 7 хоног дараалан чи даалаа зүгээр л эрт босоод ирчихэж болдоггүй юмуу"
"Хамгийн эртээрэй босоод л ирж байна шдээ"гэхэд бүгд тачигнатал инээлдэв. "За болио боль би тэр хоолныг чинь даачих нь"энэ өгүүлбэрээ чангаар хэлээд араас нь"Баян айлын хүүхдүүд байж хоолоо ганц охиноор даалгаад баян хүний шинжгүй нарийн гэдэг нь"гэж амандаа бувтанахад
Жонгүг"юу гээд амандаа бувтанаад байгаам бэ чанга хэлээч"
Би цагаа хараад "За юу ч бишдээ явъя хичээл орлоо" гэж хэлээд хаалга зүглэхэд нөгөө хэд ч цүнхээ үүрээд араас дагна.
Би"Ингэхэд та нар юуны талаар яриад инээлдээд байсан юм" Тэхён миний мөрөөр тэврээд"Жиминий шинэ хүүхэлдэй, Жимин ядуу охин сонгосон байна лээ"
Би"Наад нэг муухай юмаа больцгоочихож болдоггүй юмуу, зүгээр хайртай хүнтэй болоод наад зүйлээ хийж байгаач, заваарсан юмнууд чинь ингэж байж ДОХ тусах гэж байгаан"
Хусог миний нөгөө мөрөн дээр гараа тавиад "Харин тийм надшиг л байх хэрэгтэй тиймээ, заваан юмнууд"гэсээр тэдний өөдөөс муухай хараад надруу нүдээ ирмэв.
Юнги"Чи биднээс илүү юу гэхээс дутахгүй. Зза бид гурав ангируугаа явлаа цайны газар уулзая" хэмээн эргэхэд Намжүүн Согжин хоёр ч бидэнтэй салах ёс хийн ангируугаа явлаа.
Тэхён мөрнөөс гараа аваад "Зза бид 2 бас явлаа" гэхэд Жонгүг"завсралгаанаар уулзацгаая гэсээр тэр хоёр цааш яваад өгөв.
>Юнги, Намжүүн, Согжин гурав нэг анги бид таваас нэг ах буюу гурвуулаа нэг ангид сурдаг. Жонгүг, Тэхён хоёр манай нөгөө анги, Жимин, Хусог бид гурав нэг анги бид тав чацуу ч өөр өөр ангид хувиарлагдаж таарсан юм.<
Жимин"гурвуулаа ч гэсэн ангидаа орох уу"гэж хэлээд мөрөн дээр гараа тавихад нь би гарын түлэхээд нөгөө мөрөн дээр байсан Хусогын гарыг бас түлэхээд
"Заваарсан юмнууд чинь юу юугаа ч барьсан юм билээ, ер нь та нар надад битгий хүрээрэй, нөгөө хэддээ бас хэлээрэй" гээд формныхоо хоёр мөрийг гөвөнгөө ангидаа ороод эхний цагийн хичээлээ гаргаж байхад тэр хоёр ирээд "Чи сая юу гэчих вэ?"
"Би юу гэсэн......."багш орж ирснээр би тэдэнд үгээ гүйцээж хэлэх шаардлагагүй болсон юм.
Багш"За хүүхдүүд ээ өнөөдөр манай ангид шинэ сурагч шилжиж ирсэн, ороод ирээрэй" ангийнхан үүд рүү харахад шаргал өнгийн үстэй, үсээ хоёр шүлжчихсэн, урт банзал өмссөн охин явсаар багшийн хажууд очиж зогсоод "Сайн байна уу? Намайг Суёон гэдэг. Нэг анги болсондоо таатай байна туслаж дэмжээрэй."
Багш"За байз өө Чанёол гараа өргөөрэй. за тэр бандийн хажууд очиод суучих"
Суёон"За"
Энэ надад тийм ч их хамаатай байсангүй хажууд суух Жимин рүү хартал тэр охинруу сонин хараад байхаар нь "Жиминаа чи тэр охиныг таньдаг юмуу?"
Хусог"Наад охин чинь Жиминий шинэ хүүхэлдэй"
_________________________________________
ЗА ШИНЭ ӨГҮҮЛЛЭГ ЭХЛҮҮЛЛЭЭ. АЛДАА ДУТАГДАЛ ИХТЭЙ БАЙЖ МАГАДГҮЙ ТУСЛАЖ ДЭМЖЭЭРЭЙ. СЭТ САЙН ҮЛДЭЭГЭЭРЭЙ ТЭГҮҮЛ ИХ БАЯРЛАНА ШҮҮ😇ВОТЭ БАС БИТГИЙ МАРТААРАЙ. СОНИН БАЙЖ МАГАДГҮЙ Ч ҮНЭХЭЭР СОНИРХОЛТОЙ ЗОХИОЛ ШҮҮ❤БАС НЭМЭЖ ХЭЛЭХЭД ТЭР НАСЫГ БОЛ ӨГҮҮЛЛЭГНИЙХЭЭ ДАГУУ ТЭГЭЖ БИЧСЭН БАЙГАА ШҮҮ!ТЭРНЭЭС ТЭР Ч ЧАЦУУ БИШ ЭНЭ Ч ДҮҮ НЬ ГЭЭД БАЙХГҮЙ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА😊

YOU ARE READING
🏫Ахлах сургууль🏫
Fantasy~Чамд эрэгтэй найз байгаа юу?~ ~Надад чиний бодсоноос их бий~