Сайн уу Еэжин аа?

929 68 6
                                    

Тэр хэдэд ингэж хэлчихээд хоол захиалахаар зогсож байтал хажууд нэг хүн ирээд "хөөе охион танилцаж болох уу?"

Хажуу тийшээ нэг харчихаад "Би танихгүй хүнтэй танилцдаггүй."

"Тэгээд юу гэсэн үг вэ таньдаг хүнтэйгээ танилцдаг гэсэн үг үү" гэхээр нь урагшаа харсан чигтэй мөрөө хавчтал "За даруухан царайлахаа болилдоо, чамайг дандаа хөвгүүдтэй нийлдэг гэдгийг мэднэ, Надад бас боломж олго л доо ммм."

Өөдөөс нь муухай хараад "яасан гэнээ дахиад хэлдээ" гэхэд сонин царайлаад цаашаа яваад өгөв. "Яршигтай юм"амандаа ийн үглэчихээд нөгөө хэддээр очиход Юнги" Саяных хэн байсан бэ?"

Би"Мэдэхгүй ээ"

Жонгүг"Манай ангийн банди шдээ. Нэрийг нь за байз... өө тийм Бэкхён гэдэг. Танай ангийн Чанёол ч билүү тэрэнтэй нийлдэг гэж сонссон."

Жимин"Манай ангид Чанёол гэж байдаг билүү"

Би"Зза мэдэхгүй ээ. Харин та нар хэзээнээс надаас юм нуудаг болчихоов. Тусдаа гарна гэдэг тухайгаа яагаад надад хэлээгүй юм."

Согжин "Нуусандаа бишээ боломж гараагүй юм. Харин маргааш явж байраа үзнэ. Чи хамт явах уу?"

Би"Тэгэлгүйдээ"

Жимин"Би хүүхэлдэйгээ дагуулж явна шүү."гэх нь тэр бүгд Жимин рүү сонин харахад "яасан бэ."

Тэхён"Дурлачихавдаа"ингэж хэлэхэд надаас бусад нь инээлдэнэ.

Жимин Суёон гэх охины суугаа газар луу заагаад "За болиочдээ би тэрэнд үү больж үз, би хэн билээдээ."

Юнги"Бүгд л анхандаа тэгэж хэлдэг юм."

×Тэд нар хоорондоо юм ярилцан инээлдэж байхад би Суёон гэх охины зүг дугуй л ширтсээр хоолоо идэн сууна. Яагаад гэвэл тэр охин надад таалагдахгүй байна. Юнги, Тэхён хоёрын хэлсэн үг л толгойд эргэлдээд, сонин мэдрэмж төрөөд байна.×

"Еэжин чи зүгээр үү." Жонгүгийн хоолойгоор тэдний зүг харахад бүгд надруу харж байв. "Би яасан гэж" гэсээр хоолоо савхдахад

Тэхён"Нэг л сонин, нэг тийшээ гөлөрөөд суучих юм. Бие чинь өвдөөд байгаа юмуу? Аль эсвэл санааг чинь зовоосон асуудал байгаа юм уу бид нартай ярилц л даа."

Би"Үгүйдээ юу ч болоогүй." савхаа тавиад "Би цадчихсан болохоор түрүүлээд явлаа шүү" гэж хэлээд хаалга зүглэж явтал Жиминий"яачихаад байгаа юм болдоо" гэх дуу сонсогдов.'харин яачихаад байгаа юм бол доо' гэж шинэсээр цайны газраас гарч явлаа.

Өнөөдөр хичээлийн цаг тийм ч үр бүтээлтэй өнгөрсөнгүй, Нэг л юманд санаа минь зовоод байна. Бас байн байн санаа алдахад Жимин, Хусог хоёр юу болсонг асуусан ч аргалаад худлаа үнэн юм зохиож хэлсээр өнгөрөөж байсан юм. Яаг үнэндээ би өөрийгөө яагаад байгааг ч ойлгохгүй байна.

Сургуулиас Жимин, Хусог бид гурав гарч ирэхэд нөгөө хэд маань хүлээгээд зогсож байв. Тэд нар дээр очоод "Би ингээд явлаа шүү."гээд иргэтэл Намжүүн "Ядаж салах ёс хийгээд тэврэхгүй юмуу. Чи дандаа л тэгдэг."гэхэд бүгдийн очиж тэврээд "За одоо би явлаа шүү."
гэсээр гэрийн зүг алхав.

Тэднийг араас минь ширтэж байгааг би мэдэрч байна. Яагаад гэвэл би хэзээ ч тэднийг түрүүлж орхиж яваж байгаагүй.

Өдөр болгон Согжиноор эсвэл Аавын туслахаар хүргүүлдэг ч гэсэн өнөөдөр би алхахыг илүүд үзэж байсан юм.

"Гэртэй ирээд ээжээ охин нь ирлээ"гэсээр гутлаа тайлж байхад танихгүй эрэгтэй хүний гутал харагдав.
Ээж ирээд "Миний охин яваад ирсэн үү."
"Тийм ээ ээжээ. Гэхдээ манайх зочинтой байгаа юм уу?"

"Мхн зочины өрөөнд аавтай чинь сууж байгаа. Очоод хар."гэсээр инээд алдана.

"Хэн болоод.." гэсээр зочины өрөөнд ороход аав нэг хүнтэй суугаад юм ярьж байв. Нөгөө хүн нь цаашаа хараад суучихаж. Аав намайг хараад"Өө миний охин яваад ирсэн үү"

"Тиймээ ааваа" гэхэд цаашаа хараад суусан хүн эргэж хараад "Сайн уу Еэжин аа."
_________________________________________

ЗА САЙН УУ ЭРХЭМ УНШИГЧИД МИНЬ. ХЭН БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНГААГАА ҮЛДЭЭГЭЭРЭЙ. БАС ӨНӨӨДРИЙН ПАРТ АРАЙ ЖООХОН ОРЧИХЛОО УУЧЛААРАЙ. ӨГҮҮЛЛЭГ ТААЛАГВАЛ ФОЛЛОВ ХИЙГЭЭРЭЙ ХЭД ХОНОГООС ШИНЭ ЗОХИОЛ ЭХЛЭНЭ.

🏫Ахлах сургууль🏫Where stories live. Discover now