"Еэжинаа бид ирлээ" гэсээр тэд орж ирцгээв.
Сухо ах авч ирсэн тортой зүйлээ ширээн дээр тавиад"Манай хөөрхөн Еэжин бие нь зүгээр үү."
"Зүгээрээ. Харин яагаад та 4 л ирж байгаа юм бусад нь хайччихсан юм."гэхэд тэд буйдан дээр суугаад
Минсок"Тэд нар гэртээ үлдсэн. Олуулаа ирлээ гээд жижүүр эгч загнаад байх юм байшд"
Намжүүн"Харин тиймээ ядаж байхад Тэхён,Бэкхён хоёр нийлэхээрээ бүр жижүүр байтугай бидний толгой өвдөж байгаа юм чинь"гэсээр нүүрээ үрчийлгэнэ
Жимин"Бид 4зүгээр ч нэг ирээгүй зорилготой ирсээн аавын чинь туслах авчрах гээд явсан одоо бараг ирж байгаа байх."
Сухо ах"яаж ч дургүй чинь хүрж байсан тэвчээрэй за юу ахын дүү."
"Юу болоод бүгдээрэй сүржигнээд байгаа юм дээ"
Минсок"Нээрээ Кёнсүү, Жундэ хоёр гадаад явах гэ..." тэрнийг үгээ гүйцээж амжаагүй байхад хажууд талаас нь Намжүүн нудраад чимээгүй болохыг сануулав.
"Кёнсүү Жундэ хоёр яасан гэнээ"
Намжүүн яг ам нээх гэж байхад гаднаас аавын туслах орж ирээд "тэднийг аваад ирлээ."
Намжүүн"Одоо тохиромжтой цаг нь биш бололтой."
Сухо ах буйдангаас босоод "Оруулчих" ах туслах ахад хандаж хэлснийхээ дараа над дээр ирэн толгойг минь илээд"Яаж ч уур чинь хүрсэн тэвчинэ шүү."
Хаалга нээгдэхэд хэн орж ирэх бол гэж хүлээж байсан ч тэр хүнийг хараад хамаг хөмсгөө үрчийлгэн ах руу хараад "Тэр энд яах гэж ирсэн юм"
Зохиолчийн талаас
Хаалга онгойсоор ахлах эмч нь гарч ирээд "Өвчитний ар гэрийнхэн үү"
Тэд бүгд босч ирээд Еэжиний аав "Тиймээ би аав нь байна. Манай охин зүгээр биздээ"
Эмч Еэжиний аавын мөрөн дээр зөөлхөн товшоод "Бид чадах бүхэнээ хийсэн. Одоо өвчтөнг сэрэхийг л хүлээх үлдлээ"
Танхимд байсан хүмүүсийн санаа нь амарсан бололтой бүгд уртаар амьсгаа авах нь л сонсогдоно. Найзуудынх нь хувьд гэвэл Еэжинийг ганцааранг нь орхисондоо өөрсдийгөө буруутган сууна.
Еэжиний аав түрүүлж ам нээн "Тэгээд эмчээ хэзээ охиноо харж болох вэ?"
Эмч"Одоо удахгүй энгийн тасаг руу шилжүүлэнэ тэгэхээр орж харж болно оо.Харин ийм олуулаа орж болохгүй шүү" гэж хэлчихээд цааш явлаа.
Еэжиний ээж"Одоо миний хүүхдүүд явдаа их айсан биз нэгэнт л орж уулзаж болохгүйгээс хойш"
Тэд ч үг дуугүй Еэжиний аав ээжид салах ёс хийцгээн эмнэлэгээс гарлаа.
Еэжиний талаас
Ийм л зүйл болсон. Хэдий ноцтой осол байгаагүй ч намайг 2 сар ухаангүй байсан гэж ах хэлсэн. Энэ урт хугацаа ч гэсэн надад бол тийм биш зүгээр л унтаад сэрэхэд 2 сар өнгөрчихсөн байсан юм. Хамгийн сайн мэдээ гэвэл манай хэд эвлэрч бүр ч болоогүй бүгд хамт амьдарч байгаа гэсэн.
Бие минь зүгээр болсон аав минь угийн сүржин юм хойно дахиад сар хэвтүүлэхээр болсон."Тэр энд яах гэж ирсэн юм." Энэ Суёон байсан бөгөөд настай эгч дагаж ирсэн нь тэрний эмээ байх.
Жимин Суёонд хандан"Юугаа хийгээд байгаа юм хурдан уучлалт гуйгаач"
Суёон"Би яагаад уучлалт гуйна гэж тэр хүртэх ёстойгоо л хүртсэн. Харин ч ингээд сууж байгаа нь их юм"
Хүн яахаараа ийм болчихдог байнаа.
"Надад ч энэ хүнтэй яриад байх юм байхгүй болохоор зүгээр шоронд нь хийлгэ гэж хэл" гэхэд эмээ нь их л айсан харагдах бөгөөд Суёонийг нудраад "Юу гээд дэмийрээд байгаа юм хурдан уучлалт гуйхгүй юу чи"
Суёон"Үгүй"
Би"Эмээ та охинийхоо юу гэсэнг сонссон биздээ. Тийм болохоор надад бас яриад байх юм алга даа зүгээр л цагдаатай ярьдаа" гэхэд эмээ нь газар өвдгөлөж суугаад "Ингээд гуйя миний охинг уучлаачдээ. Багаасаа эцэг эхгүй өссөн юм болохоор муу зан сурчихсан бололтой"
Суёон"Эмээ яагаад байгаа юм босооч. Та яасан болоод энэний өмнө сөхрөөд байгаа юм бэ БОСЛДОО" тэр уйлж байна. Жүжиглэж байх шив.
"Эмээ би таниар уучлалт гуйлгах гээгүэ зүгээр охиноо дагуулаад харьдаа"
Суёон эмээгийнхээ гараас татаад "Эмээ бос зүгээр явъя. Та энэн шиг юмны өмнө сөхрөх хүн биш зүгээр явъя. Босоод ир ,бос лдоо.
Эмээ нь "Золиг минь чамайг уучлалт гуйхаас нааш явахгүй"
Суёон сөхөрч унаад "Намайг уучлаарай"
"Эмээг чинь байгаа юм гээд зүгээр өнгөрөе. Харин одоо харахаас дургүй хүрээд байгаа болохоор зүгээр гарч үз"
Эмээ нь "Баярлалаа таньд үнэхээр баярлалаа би охиноо дахиж тийм алдаа гаргуулахгүй ээ"
Суёон үг дуугүй л эмээгээ сугадсаар гарч явлаа.
________________________________
За аймар удаан муричихлаа уучлаарай хэдэн хоног зохиол бичээгүй бүр үнэхээр эвгүй байна хха. Өмнө нь бүр яаж 1000үгтэйг бичээд байсанаа ч мэдэх юм алга. Зза тэгээд ямар болсонг та нар минь тунгаах биз ээ.🤣 Гоё сэт үлдээвэл яг сайхан урам орохчих юм шиг байна. За тэгээд мурихгүйг хичээгээд цаг тухайд нь оруулаад явна аа үнсэе😗

YOU ARE READING
🏫Ахлах сургууль🏫
Fantasy~Чамд эрэгтэй найз байгаа юу?~ ~Надад чиний бодсоноос их бий~